Соёлын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Соёлын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

Соёлын наадмыг 14 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа

Үндэсний их баяр наадмын хүрээнд монгол нүүдэлчний өв соёл, ардын урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам”-ыг 2022 оны долдугаар сарын 11-12-нд  Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт амжилттай зохион байгууллаа. Тус наадмыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, Соёл урлагийн их сургууль (СУИС), Монголын Урлагийн зөвлөл (МУЗ), “Монгол Наадам” цогцолбор, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран зохион байгуулж, соёлын өвийг дэмжигч “Рио Тинто Монгол” компани ивээн тэтгэсэн билээ.

Энэ жилийн “Соёлын наадам”-ыг эрхэмсэг оршихуй, ижилсэн эвлэхүй, бахдан омогшихуй гэсэн наадмын нэгдсэн үзэл санаан дор Монгол Улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын биет болон биет бус өв, монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсэд тулгуурлаж бүтээсэн онцлогтой.

Тухайлбал, “Цэнгэлийн манлай” нээлтийн тоглолт, “Их гэр” зан үйл-уран сайхны тоглолт, “Эрийн гурван наадам” театрчилсан тоглолт, “Боржигон соёлын гэр”, “Баруун Монгол гэр”, “Казах үндэсний гэр”, “Ардын уламжлалт тоглоом наадгай”, “Нүүр будалт”, “Уран бичлэг”, “Эсгий урлал”, “Монгол угсаатны хувцас”, “Улаан гэр” бүтээлч өртөө, “Нум сумын харваа”, “Хөхүүрийн айраг”, “Зэв” дижитал музей, “Салхин ариусал” өрөг урлал зэрэг оролцоот өртөөнүүд болон “Аварга Монгол” баримлуудтай зураг татуулах, “Морьтны гайхамшиг” шоу үзэх зэрэг хөтөлбөрүүдтэй зохион байгууллаа.

Наадмын бэлтгэл ажилд 250 гаруй багш, уран бүтээлчид, оюутан сурагчид, ажилчид оролцож, нийт 10 мянга гаруй хүнд хүрсэн байна.

Дээрх зан үйл, уран сайхны үзүүлбэр, өртөө зэргээр наадамчин олон саатахдаа үзэгч төдий биш, оролцогч болж соёлын өвөөсөө суралцан наадмын өдрүүдийг дурсамжтай өнгөрүүллээ. Дараа жилийн “Соёлын Наадам”-аар дахин уулзацгаая.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж