Монголбанкны урилгаар Унгар улсын төв банкны (Magyar Nemzeti Bank) Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид 2022 оны долдугаар сарын 17-ноос 21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо ажлын айлчлал хийж буй юм. Айлчлалын хүрээнд талууд Хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Энэхүү арга хэмжээнд Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Унгар улсын төв банкны Дэд ерөнхийлөгч Михали Патай тэргүүтэй зочид төлөөлөгчид, Унгар улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Борбала Анна Обрушански нар оролцсон байна.
Санамж бичгээр хоёр тал ногоон санхүүжилт, төв банкны цахим мөнгө, олон нийтийн санхүүгийн боловсрол, төлбөрийн системийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, харилцаагаа улам гүнзгийрүүлэхээр тохирчээ.
Холбоотой мэдээ