Шри-Ланкын өмнөх засгийн газар санхүүгийн хямралыг нууж байсан

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Шри-Ланкын өмнөх засгийн газар санхүүгийн хямралыг нууж байсан

Шри-Ланкын өмнөх засгийн газар санхүүгийн хямралыг нууж байсан

Шри-Ланкын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ранил Викремесингхэ тус улсын өмнөх засаг захиргаа санхүүгийн хямралынхаа талаар баримтуудыг нуун дарагдуулж байсан гэв. Удирдагч асан Готабая Ражапаксагийн засгийн газар Шри Ланка дампуурсан бөгөөд ОУВС-д очих шаардлагатай гэх үнэнийг хэлээгүй гэж Викрмесингхе Даваа гаригт тус улсын засаг захиргааны нийслэл Шри Жаяварденепура Котте дахь парламентаас “CNN”-д ярьжээ.

Өнгөрсөн долоо хоногт хямралд нэрвэгдсэн улсаас дүрвэн гарсан удирдагч асан Ражапакса ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр Викрмесингхэг томилсон. Түүний “CNN”-д өгсөн ярилцлага нь олон улсын мэдээллийн байгууллагад өгсөн анхны ярилцлага болов. Викремесингхе экс удирдагч Сингапурт эсвэл өөр газар байгаа эсэхийг мэдэхгүй байгаа талаараа мэдээлсэн байна.

Викрмесингхэ одоо Шри-Ланкын дараагийн ерөнхийлөгч болохын төлөө өрсөлдөж байгаа бөгөөд парламент Лхагва гаригт шинэ удирдагчаа сонгох гэж байна.Шри-Ланкын эрх баригч Подужана Перамуна улс төрийн намаас дэмжлэг авч буй зургаан удаа Ерөнхий сайд болсон тэрбээр өөр гурван нэр дэвшигчтэй өрсөлдөх юм. Гэвч Викремесингх нэр дэвшсэн нь 22 сая хүн амтай Өмнөд Азийн энэ улсад аль хэдийн тогтворгүй нөхцөл байдлыг улам хурцатгана гэж заналхийлэв.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж