Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст үг хэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст үг хэлнэ

Украины тэргүүн хатагтай АНУ-ын Конгресст үг хэлнэ

Украины тэргүүн хатагтай Олена Зеленска маргааш /2022.07.20/ АНУ-ын Конгресст үг хэлнэ. Энэ тухай АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн албанаас өчигдөр мэдэгджээ.

АНУ-ын хууль тогтоогчид Олена Зеленскаг орон нутгийн цагаар өглөөний 11.00-д хүлээн авах юм байна. Энэ үеэр Төлөөлөгчдийн танхим болон Сенатын бүх гишүүдийг хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Пелосигийн ажлын албаны мэдэгдэлд дурджээ.

Энэхүү илтгэл нь түүний Вашингтон дахь айлчлалын нэг хэсэг юм. Олена Зеленска өчигдөр /2022.07.18/ Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй уулзсан. Харин өнөөдөр Вашингтон дахь коммунизмын хохирогчдын музейд үг хэлэх аж. Мөн энэ үеэрээ Украины ард түмний нэрийн өмнөөс хүний эрхийн шагнал хүртэнэ.

Зеленска дайн эхлэх үед 17 настай хүү болон есөн настай охиныхоо хамтаар нуугдаж байсан. Гэвч удалгүй дайнд нэрвэгдсэн хүмүүст сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг хийж эхэлжээ. Тэрбээр дайны туршид өмгөөллийн ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэж байна.

АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден тавдугаар сард Украинд гэнэтийн айлчлал хийж, Олена Зеленскатай уулзсан. Тэгвэл энэ удаад Олена Зеленска ийнхүү АНУ-д айлчилж байгаа аж.

Эх сурвалж: ANADOLU AGENCY, THE HILL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
7
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж