БНСУ ба Япон хоорондын түүхэн маргааныг шийдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

БНСУ ба Япон хоорондын түүхэн маргааныг шийдвэрлэнэ

БНСУ ба Япон хоорондын түүхэн маргааныг шийдвэрлэнэ

БНСУ ба Япон хоёр улс дайны үеийн албадан хөдөлмөр эрхлэлтийн талаар удаан хугацаанд маргаантай явсан. Дайны үед албадан хөдөлмөрт өртсөн солонгосчуудын асуудлаарх эл маргааныг эртхэн шийдвэрлэх шаардлагатай гэдэг дээр хоёр улсын дипломатууд өчигдөр /2022.07.18/ санал нэгджээ.

Хоёр улсын Гадаад хэргийн сайд Пак Жин болон Ёшимаса Хаяаши нар Токиод хэлэлцээ хийж, Солонгосын колоничлолын дэглэмийн үед муудсан харилцааг сэргээх, маргааныг зохицуулах талаар ярилцлаа. БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин тавдугаар сард албан тушаалаа авснаас хойш анх удаа Японд албан ёсоор айлчилсан нь энэ юм. БНСУ-ын засгийн газар албадан хөдөлмөрийн асуудалтай холбоотой боломжийн шийдэл олохын тулд хүчин чармайлт гаргана гэдгийг Пак мэдэгджээ.

Өмнөд Солонгосын дээд шүүх 2018 онд албадан хөдөлмөрийн хохирогчдод нөхөн олговор олгохыг Японы “Mitsubishi Heavy Industries Inc” болон “Nippon Steel Corp” компаниудад даалгасан. Гэвч энэ асууудлыг 1965 оны хэлэлцээрийн дагуу шийдвэрлэгдсэн гэж үзээд хоёр компани төлөхөөс татгалзжээ.

Дээрх хоёр компанийн эзэмшлийн хөрөнгийг татан буулгах эсэх шийдвэрийг БНСУ-ын Дээд шүүх энэ наймдугаар сард гаргана. Токиогийн албаны хүмүүс компаниудыг татан буулгуулахгүйн тулд боломжийн шийдэл гаргахыг Сөүлээс хүсч байгаа аж.

Хоёр улсын фирмүүдийн хандиваар сан байгуулах эсвэл Японы компаниудын өмнөөс БНСУ-ын засгийн газар хохирогчдод нөхөн олговор олгох зэрэг саналыг ажиглагчид дэвшүүлж байна.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж