Б.Мөнхзаяагийн бэртэл сэдэрсэн ч тэсвэр заан бариандаа оров

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Б.Мөнхзаяагийн бэртэл сэдэрсэн ч тэсвэр заан бариандаа оров

Б.Мөнхзаяагийн бэртэл сэдэрсэн ч тэсвэр заан бариандаа оров

Монголын хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын нэг Б.Мөнхзаяа АНУ-ын Ореган мужид болж буй ДАШТ-д оролцож, марафоны төрөлд 2:46:09 гэсэн амжилтаараа 30 дугаар байрт шалгарлаа. Б.Мөнхзаяагийн тухайд уралдааны эхэн хэсэгт толгой группт гүйж байсан ч хуучин бэртэл нь сэдэрч, саарсан ч тамирчин хүний тэсвэр тэвчээрийг харуулан бариандаа орж, уралдаанаа дуусгаж чадав.

Уралдааны дараа тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Орегон-2022 хөнгөн атлетикийн ДАШТ сайхан болж байна.Цаг агаар уур амьсгал сайхан. Олон төрлүүд дээр тэмцээний рекордууд эвдэгдэж байна.Манай улсаас дөрвөн тамирчин марафоноор эрхээ авч сайхан уралдаж, өндөрлөлөө.Марафонд замаа дуусгаж хувийн амжилтаа ахиулж оролцох нь хамгийн том амжилт байгаа юм даа.Миний хувьд өмнөх бэртэл маань эргэж сэдэрсэн учир өөртөө хангалттай сэтгэл ханамжтай уралдаж чадсангүй ээ.Тамирчин хүн хамгийн гол нь бэртэл гэмтлээс л хол байх хэрэгтэй. Тэмцээн уралдаан үүгээр дуусахгүй ээ. Дараа дараагийн уралдаандаа та нартаа илүү том амжилтаар бэлэг барих болно.Миний ард үргэлж бат байж чаддаг гэр бүл ах дүүс хамаатан садан, үргэлж дэмжиж байдаг Биеийн тамир спортын улсын хороо, Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327-р анги, бүх гүйлтийн клуб болон гүйлт сонирхогчид, мөн баг хамт олон та бүхэндээ маш маш маш их баярлалаа гэж хэлмээр байна. Монголчууд үргэлж хамтдаа” гэжээ.

Өчигдөр гавьяат тамирчин Б.Сэр-Од мөн уралдаж, 2:11:39 гэсэн амжилтаараа 26 дугаар байрт шалгар билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж