Мөсний ханхүү Юзүрү Ханю зодог тайлна

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Мөсний ханхүү Юзүрү Ханю зодог тайлна

Мөсний ханхүү Юзүрү Ханю зодог тайлна

Олимпийн хоёр удаагийн аварга Юзүрү Ханю уран гулгалтын спортоо орхихоор шийдсэн талаар эх сурвалжууд өнөөдөр/2022.07.19/ мэдээллээ. Өдгөө 27 настай түүний хувьд яахын аргагүй уран гулгалтын спортын бүх цагийн үеийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогдох бөгөөд зодог тайлах талаараа удахгүй хэвлэлийн хурал хийн зарлах гэнэ.

Юзүрү Ханюгийн хувьд олимпийн алтан медалиас гадна ДАШТ-д хоёр удаа, Гран при финалд дөрвөн удаа, “Four Continents”-д нэг удаа тус тус түрүүлж байв. Гэвч сүүлийн жилүүдэд бэртэл гэмтэлд нэрвэгдэж, Бээжингийн олимпод хүссэн амжилтаа үзүүлж чадаагүй билээ. Тэрбээр Бээжингийн олимпийн ганцаарчилсан төрөлд дөрөвдүгээр байр эзэлсэн юм.

Мөсний ханхүү гэгддэг Япон залуу Бээжингийн олимпийн эрэгтэй ганцаарчилсан төрлийн богино үзүүлбэр дээрээ наймдугаар байрт жагсч, тааруу эхлэл тавьсан ч чөлөөт үзүүлбэр дээрээ өндөр авч, дөрөвдүгээр байр эзэлсэн юм. Ингэхдээ тэрбээр баруун шагайдаа бэртэлтэй байсан аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж