Николай Патрушевыг хордуулахыг завджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Николай Патрушевыг хордуулахыг завджээ

Николай Патрушевыг хордуулахыг завджээ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины “залгамжлагч” гэж нэрлэгдээд буй Николай Патрушевыг хордуулж, амь насанд нь халдахыг завджээ. Өдгөө 71 настай Николай Патрушев нь Кремлийн Аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга юм. Тэрбээр Украины дайнд голлох үүрэг гүйцэтгэж буй бөгөөд Путиныг эмчилгээтэй байх үед орлож ажилладаг гэдэг.

Кремлийн дотоод эх сурвалжийн хэлэхдээ, “Николай Патрушевын амь насанд халдах оролдлого гарлаа. Мөрдөн байцаалтын талаарх мэдээллийг нууцалж байна” гэжээ.

Патрушев орой ажлаа тараад, гэртээ харьсны дараа бие нь тавгүйрхэж эхэлсэн байна. Аюулгүй байдлын зөвлөл шуурхай ажиллаж, тэр даруй эмч дуудсан. Дараа нь Оросын элитүүдийг хамгаалдаг тусгай ажилтнууд түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн гэв. Эмнэлгийн тусламж үзүүлсний эцэст Патрушевын бие сайжирч, гэртээ хүргэгджээ.

Түүнийг синтетик хорт бодисоор хордуулсан болохыг шинжилгээгээр нотолжээ. Эмнэлгийн тусламжийг цаг тухайд нь авч чадсан тул тэр аврагдсан. Магадгүй биед нэвтэрсэн хорт бодисын агууламж хангалтгүй байсан байж болно гэж тайланд дурджээ.

Патрушевын бие сайжирч, амь насанд халгүй болсон үед нь Путинд энэ талаар мэдэгдсэн байна. “General SVR” телеграм суваг энэ үйл явдлыг элитүүдийн томоохон дахин хуваарилалтын эхлэл гэж нэрлэсэн. Мөн Патрушевыг хөнөөх оролдлогын ард хэн байгаа, ямар сэдэл шалтгаантай талаар тодорхой мэдээллийг тодорхой цаг хугацааны дараа нийтэд дэлгэнэ гэлээ.

Эх сурвалж: DAILY STAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ГайхмаарГайхмаар
7
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж