Баяр наадмын өдрүүдэд ослын улмаас 6 хүний амь нас эрсэджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Баяр наадмын өдрүүдэд ослын улмаас 6 хүний амь нас эрсэджээ

Баяр наадмын өдрүүдэд ослын улмаас 6 хүний амь нас эрсэджээ

Амралт зугаалгын өдрүүдээр хөдөө орон нутгийг зорих иргэдийг хөдөлгөөн ихэсч үүнийгээ дагаад зам тээврийн осол аваарын дуудлага буурсангүй.  Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр, долдугаар сарын 10-14 өдрийн хооронд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 675 дуудлага ирснээс зам тээврийн ослын шинжтэй 392 дуудлага бүртгэгдсэн аж.

Харин зам тээврийн ослын улмаас нийт 25 хүн гэмтэж бэртсэн. Ослын улмаас нийслэлд хүний амь хохироогүй ч орон нутагт зургаан хүний амь хохирсон харамсалтай хэрэг гарсан байна. Амь эрсэдсэн зургаан хүний нэг нь хүүхэд байжээ. Тухайлбал, долдугаар сарын 13-ны өдрийн 11.05 цагт Төв аймгийн Баян суманд "Sonata 8" автомашин "Highlander" автомашинтай мөргөлдөж гурван хүний амь нас хохирч, гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтын үеэр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 329 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажилласан гэнэ. Баяр наадмын өдрүүдэд нийслэл аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн хамтран цагийн менежментийн дагуу 24 цагаар орон нутгийн замд хяналт шалгалт хийж ажиллан иргэдийнхээ амар тайван ая тухтай зорчих нөхцлийг ханган ажилласан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдэгдлээ.

Г.Бүжинлхам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж