Юнайтедаас явах хүсэлтэй Роналдо хаачих вэ?

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

Юнайтедаас явах хүсэлтэй Роналдо хаачих вэ?

Юнайтедаас явах хүсэлтэй Роналдо хаачих вэ?

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Кристиано Роналдо Манчестер Юнайтед багаас явах хүсэлтэй байна. Гэвч түүнийг багтаа элсүүлэх хүсэлтэй Европын том баг алга. Сүүлийн байдлаар Германы Байерн Мюнхен болон Английн Челси гэсэн багууд Роналдог худалдан авах сонирхолгүй байгаагаа мэдэгджээ.

Манчестер Юнайтедэд хоёр дахь удаагээ ирсэн Роналдогийн тухайд ирэх он 38 нас хүрэх ч бие бялдар нь эрүүл чийрэг формтой байгаа. Өнгөрсөн улирал тэрбээр “Улаан чөтгөрүүд”-ийн төлөө нийт 24 гоол оруулж, харих болоогүй гэдгээ харуулсан. Харамсалтай нь баг нь УЕФА Аваргуудын лигийн эрх авч чадалгүй Европа лигт тоглохоор болсон. Гэтэл Роналдогийн туйлын хүсэл нь замналынхаа сүүлийн жилүүдэд тогтмол Аваргуудын лигт тоглох. Премьер лигийн өрсөлдөөн ч ширүүсч, багууд бүрэлдэхүүнээ сайтар зузаатгаж байгаа бөгөөд үүнээс харахад Манчестер Юнайтед дахин Европа лигт тоглохыг үгүйсгэхгүй. Дасгалжуулагч нь солигдсон ч Роналдо багаа орхихыг хүссэн хэвээрээ байна.

Английн Челси Роналдотой хүчтэй нэр холбогдож тус багийн шинэ эзэн Тодд Боэли Португал эрийг багтаа авчирч, клубынхээ зах зээл, ашиг орлогыг нэмэгдүүлэх хүсэлтэй байсан ч дасгалжуулагч Томас Тухель Англи тоглогч Стерлингийг илүүд үзэж, Роналдог багтаа хүсээгүй. Үүний дараа Германы Байерн Мюнхен нэр холбогдсон ч тус багийн гүйцэтгэх захирал домогт Оливер Кан “Би Роналдог бүх цаг үеийн шилдгүүдийн нэг гэж хүндэтгэдэг хэдий ч түүний шилжилт манай багийн философид таарахгүй” гэжээ.

Сонирхолтой нь, Саудын Арабын нэгэн клуб Роналдод хоёр жилийн 250 сая фунтын цалин хангамж амалсан гэнэ. Роналдод сонголт тун цөөхөн үлдсэн. Боломжит хувилбар гэвэл ПСЖ, Атлетико Мадрид, Спортинг Лиссабон. Европын хэвлэлүүдээр Роналдог Атлетико Мадридтай нэгдэх хамгийн өндөр боломжтой гэж цуурч байна. Гэхдээ Мадридын цагаан багийн домог Диего Симеонегийн удирдлага дор тоглоно гэхээр хөлбөмбөг сонирхогчдын санаанд буухгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж