Гашуунсухайт хилийн боомтод AGV (Automatic Guided Vehicle) буюу автомат удирдлагатай тээврийн хэрэгслийг 2022 оны долдугаар сарын 16-ны өдрөөс амжилттай туршин, нүүрс экспортод гаргаж буй юм.
Автомат удирдлагатай тээврийн хэрэгслээр долдугаар сарын 18-ны өдрийн 11:10 цагийн байдлаар 20 машин 40 чингэлэг нүүрс экспортод гаргасан байна.
Уул уурхай, хүнд үйлдэрийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд зургадугаар сарын 24-нөөс 30-ны өдрүүдэд авто замаар 5138 чингэлэг, төмөр замаар 450 чингэлэг, нийт оны эхнээс 8,064.7 мянган тонн нүүрс экспортод гаргажээ. Өөнгөрсөн долоо хоногт 619.3 мянган тонн нүүрс гарсан нь өмнөх оны мөн үеэс 3.6 дахин өссөн үзүүлэлт юм.
Холбоотой мэдээ