“Ахмад Америк” нэг насны ханиа хайж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.19-нд нийтлэгдсэн

“Ахмад Америк” нэг насны ханиа хайж байна

“Ахмад Америк” нэг насны ханиа хайж байна

Ахмад Америкийн дүрийг чадварлаг бүтээсэн жүжигчин Крис Эванс нэг насны хайр, ханиа олоход сэтгэл шулуудсан талаараа ярив. Өдгөө 41 настай ч хэн хүнээс илүү биеэ хөгжүүлж, эрүүл чийрэг амьдардаг саятан жүжигчин Эванс  "Lightyear” киноны гол дүртэй ярилцаж байхдаа ганц бие амьдралаас залхсан талаараа дурдсан аж.

Шондаланд түүнээс амьдралдаа гол зорилго болгон, анхаарлаа хандуулж буй зүйлийн талаар асуухад Эванс " Би хамт амьдрах нэг насны ханиа хайж байгаа. Үүнийг гол зорилгоо болгосон" гэж хариулжээ.

Крис Эванс мөн " Урлагийн салбар эргэлзээ, тээнэгэлзэл, тохируулга зэрэг зүйлсээр  дүүрэн байна. Тиймээс бүхнээ зориулж чадах хэн нэгнийг үнэхээр хайж олохын хүсч байна. Магадгүй амьдралаа хамт өнгөрүүлэхийг хүсч  байгаа хүнээ олох боломжийг алдмааргүй байна" гэв.

Эванс 2018 онд инээдмийн жүжигчин Женни Слейтээс салснаасаа хойш хайрын амьдралынхаа талаар нэлээд нууцалж ирсэн. Эванс 2016 онд Слейттэй уулзаж эхэлсэн бөгөөд түүнээс өмнө  жүжигчин Минка Келлитэй долоон жил үерхэж байжээ. Тэгвэл насны ханиа хайх болсон Эванс ямар эмэгтэй хүнийг сонирхох бол?

Эх сурвалж: Unilad

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж