Британийн ахмад дайчин 100 насалсан нууцаасаа хуваалцжээ

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Британийн ахмад дайчин 100 насалсан нууцаасаа хуваалцжээ

Британийн ахмад дайчин 100 насалсан нууцаасаа хуваалцжээ

Их Британийн Агаарын цэргийн хүчний ахмад дайчин Пэм Кэттеролл 100 насны төрсөн өдрөө тэмдэглэж, урт насалж буй нууцаасаа хуваалцжээ. "Shropshire Star"-т мэдээлснээр, тэрбээр төрсөн өдрийн баяраа Шропшир мужийн Шрусбери хотын төвд байрлах “Swan Hill” асрамжийн газарт өнгөрсөн долоо хоногт гэр бүл, найз нөхдийн хамт тэмдэглэсэн байна.

Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд Пэм Кэттеролл Английн Хатан хааны Агаарын цэргийн хүчинд алба хаажээ. Дараа нь түүнийг Зүүн Өмнөд Ази руу шилжүүлсэн байна. Пэм "Би газар доор гурван жил ажилласан. Тэнд бид сөнөөгч онгоцны нисгэгчдийн маршрутыг зурдаг байсан. Дайны цаг үе байсан тул бид хийх ёстой ажлаа л хийсэн" гэж ярьжээ.

Нортумберланд болон Алс Дорнодод алба хаасныхаа дараа тэрбээр Бирмд алба хаасан Ноэлтэй гэрлэж, хоёр охинтой болсон байна. Ахмад дайчин зургаан ач, 9 гучтай аж. Хожим тэд Анне, Фрэнсис охидтойгоо ойр амьдрахын тулд Шропшир мужид эргэн ирж суурьшчээ.

Зуун настан урт насалж буйгаа уух дуртай “зүйл”-тэй нь холбоотой гэж боддог аж. Тэрбээр орой бүр тогтмол багахан хэмжээгээр виски уудаг тухайгаа ярьжээ.

Эх сурвалж: SHROPSHIRESTAR

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж