"Хилчин" спорт хорооноос бөх, сурын улсын цолтнууд мэндэллээ

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

"Хилчин" спорт хорооноос бөх, сурын улсын цолтнууд мэндэллээ

"Хилчин" спорт хорооноос бөх, сурын улсын цолтнууд мэндэллээ

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадамд хилчин тамирчид амжилттай сайхан наадлаа.

Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, "Хилчин" спорт хорооны Чөлөөт бөхийн тамирчин, дэд ахлагч М.Лхагвагэрэл долоо даван Монгол Улсын заан цол, Үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын аварга, дэд хурандаа С.Мөнхбат долоо даван шөвгөрч, ахлагч Г.Бадрах зургаа даван Монгол Улсын харцага цол, ахлах ахлагч Б.Түмэндэмбэрэл, ахлах ахлагч Э.Нямаа, дэд ахлагч Э.Сумъяабат, дэд ахлагч О.Цэцэнцэнгэл, дэд ахлагч О.Түмэн нар тав даван Монгол Улсын начин цол тус тус хүртлээ.

Мөн Үндэсний сурын тамирчин Б.Сүрэнжаргал 40 сумнаас 36 сум онож дөрөвдүгээр байр эзэлж “Улсын онч харваач” цол хүртсэн амжилтаар улсын их баяр наадамдаа сайхан наадлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж