Сүхбаатарт Бурхан багшийн хөшөө босгожээ

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Сүхбаатарт Бурхан багшийн хөшөө босгожээ

Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойг тохиолдуулан Бурхан багшийн хөшөө босгожээ. Хөшөөний нээлт долдугаар сарын 29-ний өдөр болох гэнэ. Уг хөшөөг Улаанбаатар хот дахь Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийн санаачилгаар бүтээж буй бөгөөд одоо цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил үргэлжилж байгаа аж.

Хөшөөг цагаан гантиг чулуугаар бүтээсэн байна. Нийт 12.2 метрийн өндөр, 180 тонн жинтэй.

Хөшөөг Баруун-Урт сумын Дөрвөлж толгойд байрлуулж байгаа аж. Бурхан багшийн хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэн нь нийт нэг тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй бөгөөд үүнд аймаг орон нутгийн төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй гэнэ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж