Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангаруулна

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангаруулна

Оросын эсрэг хориг арга хэмжээг улам чангаруулна

Европын холбоо Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах асуудлыг өнөөдөр /2022.07.18/ хэлэлцэж байна. Дайны улмаас дэлхий дахин эрчим хүч, хүнсний хямралд нэрвэгдэж байгаа энэ үед холбооны Гадаад хэргийн сайд нар Оросоос алт худалдан авахыг хориглох талаар хэлэлцэж байна. Энэ нь “Их-7”-ийн түншүүдийн аль хэдийнэ тавьсан хориг арга хэмжээтэй нийцэх юм.

Хориг арга хэмжээний анхны хэлэлцүүлгийг өнөөдөр хийх ч шийдвэр тэр дороо гарахгүй гэж холбогдох албан тушаалтан хэлжээ. “Үнэт эдлэлээр алт худалдаалахыг зөвшөөрөх боловч нунтаг болон цэвэр хэлбэрээр зөвшөөрөхгүй. Энэ нь алтны худалдааг идэвхжүүлэх цоорхой байж магадгүй гэж болгоомжилж байна. Тиймээс бид яг одоо хэлэлцээрийн шатандаа байна” гэв.

“Их-7”-ийн бүлэг Германд хуралдах үеэрээ Оросын алтны импортыг хориглохоор тохиролцсон. Орос улс ад асар их ашиг авчирдаг томоохон экспортыг нь хориглосноор дайны санхүүжилтэд саад учруулж чадна гэж тэд үзжээ. ОХУ-д 2021 онд 15.4 тэрбум ам.долларын алт экспортолжээ.

Эх сурвалж: FRANCE24

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
22
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж