Автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлийн төлөө өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлийн төлөө өрсөлдөж байна

Автомашин үйлдвэрлэгчид Хятадын зах зээлийн төлөө өрсөлдөж байна

Хятадын Чанчунь хотноо Олон улсын автомашины 19 дэх удаагийн яармаг зохион байгуулж байна. Үзэсгэлэн яармаг Баасан гаригаас эхлээд олон мянган автомашины сонирхогчдын анхаарлыг татаад байна.

Цар тахлаас үүдэлтэй уналтын дараа Хятадын автомашины зах зээл энэ оны эхээр бага багаар сэргэж эхэлсэн. Энэ арга хэмжээ нь дотоодын болон гадаадын автомашин үйлдвэрлэгчдэд дэлхийн хамгийн том автомашины зах зээлд гарах боломжийг олгодог. 19 дэх удаагийн яармагт гадаадын нийт 155 автомашины брэнд, 128 аж ахуйн нэгж оролцож байна.

Үзэсгэлэнгийн талбай 200 мянган метр квадрат бөгөөд дотроо үзэсгэлэнгийн есөн танхим, гаднаа дөрвөн талбайтай. Авто экспо 10 хоног үргэлжилнэ.

Цар тахлын нөлөөг үл харгалзан энэ удаагийн арга хэмжээний үеэр дунд болон дээд зэрэглэлийн загваруудын борлуулалт өсөлттэй байна гэж “Toyota” компанийн борлуулалтын менежер хэлжээ. Тус компани эл үзэсгэлэнд 15 шинэ автомашинаа танилцуулсан. Тэгвэл “Audi” 21 шинэ загвар, “Mercedes benz” 20 шинэ загвар танилцуулжээ.

“Audi”, “BMW”, “Volkswagen” зэрэг дэлхийн томоохон автомашин үйлдвэрлэгчид энэ оны эхнээс Хятад дахь зах зээлээ тэлж, хэд хэдэн цахилгаан машины төсөл эхлүүлсэн. Тухайлбал, 30 гаруй тэрбум юанийн хөрөнгө оруулалттай “Audi”-ийн цахилгааны машины төсөл өнгөрсөн сард эхлээд байна. Энэхүү үйлдвэрлэлийн бааз нь 2024 оны сүүлээр ашиглалтад орох бөгөөд жилд 150 мянган автомашин үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөгджээ.

“Volkswagen” компани ч бас саяхан 130 сая юанийн хөрөнгө оруулалттай автомашины эд анги үйлдвэрлэх шинэ төсөл дээр ажиллаж эхэлсэн. Төслийн хүрээнд 31 мянган хавтгай дөрвөлжин метр талбай барьж, өөрсдийн үйлдвэрлэсэн автомашины суудал, дагалдах хэрэгсэл сэлтийг нийлүүлэх юм байна.

Хятад бол дэлхийн автомашины хамгийн том зах зээл юм. 2021 онд тус улсын өргөн хэрэглээний барааны 9.9 хувийг автомашин болон холбогдох бүтээгдэхүүнүүд эзэлжээ. Түүнчлэн, өнгөрсөн сард Хятадад нийт 2.5 сая автомашин борлуулагдсан нь 2021 оны мөн үеэс даруй 23.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Эх сурвалж: CHINA TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж