Гималайн хилийн ойролцоо Хятадын арми хүчээ зузаатгав

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Гималайн хилийн ойролцоо Хятадын арми хүчээ зузаатгав

Гималайн хилийн ойролцоо Хятадын арми хүчээ зузаатгав

Хятадын арми Гималайн нуруун дахь хилийн шугам дагуу гэнэтийн тохиолдлуудад бэлдэх зорилгоор цэрэг, зэвсгийн хүчээ зузаатгах болжээ. Үүнийг Энэтхэгийн тал өдөөн хатгалга гэж үзэж байна.

Энэтхэгийн тагнуулын эх сурвалжаас мэдээлснээр, Хятадын арми сүүлийн хоёр жилийн хугацаанд маргаантай хил дээрх цэргийн тоогоо 20 мянгаас 120 мянга болгон нэмэгдүүлжээ. Хятад, Энэтхэгийн арми хооронд сүүлийн 40 гаруй жилийн хугацаанд хамгийн ширүүн тулаан 2020 онд болсон. Галваны хөндийд болсон энэ тулаанаар Энэтхэгийн 20 цэрэг, Хятадын дөрвөн цэрэг амь үрэгджээ. Уг мөргөлдөөнөөс хойш Хятадын арми маргаантай хилийн дагуух хуаран, байгууламжуудаа шинэчилж, өргөтгөх болсон байна.

Байгууламжуудын дийлэнх нь түлш хадгалах агуулах бөгөөд бусад нь цэргүүдийг байлгах зориулалттай. Мөн алсын тусгалын их буу, пуужингийн систем, агаарын довтолгооноос хамгаалах системийг сайжруулах зэрэг дэд бүтцийн томоохон шинэчлэлтүүд ч хийжээ.

“Хятад арми хүчээ нэмэгдүүлж, дэд бүтцээ шинэчилсэн нь Энэтхэгийн нутаг дэвсгэрт халдах зорилготой гэж үзэж байна. Энэтхэг улс хамгаалалтаа байнга сайжруулж байгаа. Хятад илүү их зэвсэгтэй байж болох ч зэвсгийн чанар, цэргүүдийн чадварт дэлхий нийт эргэлзэж байна” гэж Хятад, Энэтхэгийн харилцааны мэргэжилтэн Йогеш Гупта хэллээ.

Энэтхэг, Хятад улсууд сүүлийн хоёр жилийн хугацаанд маргаантай хилийн ойролцоо дэвшилтэт, боловсронгуй зэвсэг байрлуулах тал дээр өрсөлдсөн. Энэтхэгийн байршуулалт нь хамгаалалтын шинжтэй бол Хятадынх довтолгооны шинж чанартай гэж үзэж байна.

Эх сурвалж: SCMP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж