Нэгэн цагт Уолл Стритийн амь байсан "Netflix" гэнэт хохирол амсах болов. Стрийминг компани Мягмар гаригт хоёрдугаар улирлын ашгаа тайлагнах бөгөөд энэ нь компанийн 25 жилийн түүхэн дэх хамгийн үр дагавартай мөчүүдийн нэг болох төлөвтэй байна.
"Netflix"-ийн хувьд санхүүгийн гарлагатай жилийг үдэж байна. Тус компани дөрөвдүгээр сард хэрэглэгчдийнхээ хагас хувийг алдсан гэж мэдээлсэн. Энэ нь сүүлийн арав гаруй жилийн хугацаанд аль ч улиралд тохиолдоогүй том алдагдал юм. Дараа нь "Netflix"-ийн хувьцаа 70 орчим хувиар буурсан нь зах зээлийн үнэлгээгээр олон тэрбум долларыг устгаж, компани олон зуун ажилчдаа халахад хүргэсэн.
Тиймээс Мягмар гаригийн тайлан нь компанийн ирээдүйг төдийгүй стриминг салбарыг бүхэлд нь өөрчилж чадна. Тус тайлангийн дүнгээс шалтгаалан хөрөнгө оруулагчдаа тогтоон барих үгүйг мэдэж болох юм.
Тус компани өнгөрсөн Лхагва гаригт Майкрософттой шинэ, хямд зар сурталчилгааны захиалгын төлөвлөгөөнд хамтран ажиллахаа мэдэгдсэн. "Netflix"-ийн гүйцэтгэх захирал Рид Хастингс энэ санааг олон жилийн турш авч үзээгүй ч одоо зар сурталчилгаа нь орлогоо нэмэгдүүлэх төлөвлөгөөний гол хэсэг болж байна. Шинэ рекламны салбар нь 2022 оны сүүлчээс өмнө гарч ирнэ гэж мэдээлж байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ