БНСУ руу визгүй зорчих хүсэлтэй монголчуудын анхааралд

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

БНСУ руу визгүй зорчих хүсэлтэй монголчуудын анхааралд

БНСУ руу визгүй зорчих хүсэлтэй монголчуудын анхааралд

Өмнөд Солонгос улсын засгийн газар зургадугаар сарын 1-нээс Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм. Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчид 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Энэ шийдвэр 2022 оны аравдугаар сарын 1-нээс 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх аж. Хэрэв дээрх заасан хугацаанд хугацаа хэтрүүлж харлах тохиолдол нэмэгдвэл тус шийдвэрийг цуцална гэдгийг онцгойлон анхааруулжээ.

БНСУ-ын Цагаачлалын албаны 2021 оны жилийн эцсийн мэдээллээр Монгол Улсын 36950 иргэн тус улсад оршин сууж байгаагаас 16301 нь хууль бус аж. Энэ нь нийт оршин суугаа иргэдийн гуравны нэг хувийг эзэлж байна гэсэн статистик гаргасан байна. Ирэх аравдугаар сараас хэрэгжих шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарах бөгөөд дараах шаардлага тавигдах ажээ. Үүнд:

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах зэрэг болно.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцөлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана хэмээн БНСУ дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж