ТикТок хийснээсээ болж ажлаасаа халагджээ

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

ТикТок хийснээсээ болж ажлаасаа халагджээ

ТикТок хийснээсээ болж ажлаасаа халагджээ

АНУ-ын Денвер дэх нэгэн технологийн компанийн ажилтан ТикТок бичлэгийнхээ төлөө ажлаасаа халагджээ. Тодруулбал, тэрбээр шинэ ажлын байрандаа 70-90 мянган ам.доллар хүртэл цалингаа нэмүүлсэн тухайгаа ТикТок-доо нийтэлсэн.

Лекси Ларсон шинэ ажилд ороод дөнгөж нэг сар болж байсан бөгөөд цалингаа ийн ил тод зарласныхаа дараа аюулгүй байдлын үүднээс гэсэн үндэслэлээр ажлаасаа халагджээ. Ажил олгогч нь түүний ТикТок хаягийг олсны дараа компани нь дургүйцэх вий гэж эмээсэндээ хэдэн бичлэгээ устгажээ. Түүний ТикТок дээр одоо хүртэл байгаа нэг бичлэгт Ларсон хоёр сар тутамд цалин нь 449 ам.доллараар өснө гэж зарласан байсан.

Колорадо мужид ажлын байрны зар дээр цалингийн хэмжээг заавал оруулахыг шаарддаг. Тиймээс энэ нь нийтэд ил мэдээлэл учир ТикТок дээр цалингаа зарлахад асуудалгүй гэж Ларсон бодсон байна. Ларсоны үйлдэл нь компанийн бодлогыг зөрчөөгүй бөгөөд цалингийнхаа талаар ярилцсаны улмаас ажлаас халагдах боломжгүй гэж тэр үзжээ. Гэхдээ хэрвээ Ларсон бичлэгээ хийхдээ компанийн ямар нэгэн тоног төхөөрөмж ашигласан бол энэ нь ажлаас халж болох бас нэгэн үндэслэл болох юм.

Ларсон тухайн үед ажлаасаа гарахыг хүсээгүй. Гэхдээ түрээсийн үнэ, амьжиргааны өртөг нэмэгдэж буй үед илүү өндөр цалинтай газар орох нь зүйтэй гэж тэр бодож байжээ. Халагдсаныхаа дараа Ларсон өмнөх компанийнхаа менежер рүү утсаар ярьсан нь аз болж, хуучин ажилдаа буцаад орохоор болжээ.

Эх сурвалж: DAILY MAIL, YAHOO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ТэнэглэлТэнэглэл
14
ХахаХаха
9
БурууБуруу
7
ЗөвЗөв
7
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж