Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газарт ирсэн дуудлага мэдээллээс хүргэж байна. Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хөмөрт гэдэг газарт долдугаар сарын 15-ны өдрийн 13:00 цагийн орчимд 14-17 м/сек хүчтэй түр зуурын шуурга шуурсны улмаас нэг гэр нуржээ.
Шуурганд малчин Г-гийн таван ханатай гэр нурж, ашиглах боломжгүй эвдэрсэн тухай мэдээллийг Өндөр-Улаан сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн байна.
Баянхонгор аймаг, Баянцагаан сумын Тариатын нуур гэдэг газар долдугаар сарын 18-ны өдрийн 00:19 цагт болсон тухай мэдээллийг ШУА-ын Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мөн өдрийн 00:29 цагт цахим шуудангаар ирүүлжээ.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Баянцагаан сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, мөн тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлгээс тодруулахад сумын төвд газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй. Тухайн газарт нутагладаг малчдад газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн, учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Холбоотой мэдээ