IJF буюу Олон улсын жүдогийн холбооны хуваарьт Загребын Гран При долдугаар өчигдөр/2022.07.17/ өндөрлөлөө. Монгол Улсаа төлөөлөн нийт 17 тамирчин энэ тэмцээнд оролцсон бөгөөд нийт нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэв.
Тухайлбал, эмэгтэйчүүдийн -57 кг-д М.Ичинхорлоо хүрэл медаль, -63 кг-д Б.Ганхайч хүрэл медаль, +78 кг-д А.Адъяасүрэн хүрэл медаль, эрэгтэйчүүдийн -66 кг-д Б.Нармандах хүрэл медаль, +100 кг-д О.Цэцэнцэнгэл мөнгөн медаль тус тус хүртжээ.
О.Цэцэнцэнгэлийн тухайд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмаар тав давж, улсын начин цолны болзол хангасан билээ. Өөрөөр хэлбэл, тэрбээр долоо хоногийн зайтай улсын наадмаас начин цол, олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэж байна.
Загребын Гран Прид үзүүлсэн дээрх амжилтаараа манай улс багийн дүнгээр 12 дугаар байрт шалгарчээ.
Холбоотой мэдээ