Дуучин Женнифер Лопез, жүжигчин Бен Аффлек нар анх 20 жилийн өмнө сүй тавьж байсан. Тодруулбал, Бен Аффлек 2002 онд Жейлод 6.1 каратын ягаан алмазан шигтгээтэй сүйн бөгж бэлэглэсэн боловч 2003 онд хуримаа гэнэт цуцалж, хэдэн сарын дараа салсан юм.
Тэд 20 жилийн дараа эргэн нийлж, энэ оны дөрөвдүгээр сард сүй тавьсан. Тэгвэл хосууд Бямба гаригт Лас Вегас хотноо хуримласан тухай хэвлэлүүд мэдээллээ. Тэд гэрлэх гэж буй тухайгаа эхлээд Лопезийн цахим хуудсаар зарлаад, дараа нь Невада муж руу гэрлэлтийн гэрчилгээгээ авахаар ниссэн байна. Тэднийг Бямба гаригийн орой нэгэн сүмд хуримаа хийсэн гэж “People” сэтгүүл бичжээ.
Гэрлэх тухай мэдэгдэлд “Хатагтай Женнифер Линн Аффлек” гэж бичсэн байжээ. Энэ нь тэднийг албан ёсоор гэр бүл болсныг илэрхийлж байна.
Бен Аффлекийн төлөөлөгч болон Жейлогийн “Creative artist agency” ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Бямба гаригт Кларк мужаас тэдний нэр дээр гэрлэлтийн зөвшөөрөл авсан гэв.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ