Зеленский тагнуулын дарга, улсын дээд прокуророо халав

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Зеленский тагнуулын дарга, улсын дээд прокуророо халав

Зеленский тагнуулын дарга, улсын дээд прокуророо халав

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский өчигдөр /2022.07.17/ Дотоодын аюулгүй байдлын “SBU” агентлагийн дарга болон улсын дээд прокурор хоёроо гэнэт халжээ. Тодруулбал, тэднийг ОХУ-тай холбоотой олон арван хэрэгтэй хамтарч ажилласан албан тушаалтнууд гэж үзсэн байна.

“SBU” агентлагийн дарга Иван Баканов нь Зеленскийн багын найз юм. Харин улсын дээд прокурор Ирина Венедиктова нь Оросын цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн болно.

Тэднийг огцруулсан тухай мэдэгдэл ерөнхийлөгчийн албан ёсны цахим хуудсанд тавигджээ. Дээрх хоёр албан тушаалтнаар тогтохгүй, цаашлаад прокурор, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад эх орноосоо урвасан, Оростой хамтран ажилласан гэх үндэслэлээр 651 хэрэг нээсэн байна. Өдгөө Баканов, Венедиктова нарын 60 гаруй албан тушаалтан Украины эсрэг ажиллаж байгаа аж.

Баканов нь 2019 онд тагнуулын агентлагийн даргаар томилогдсон бөгөөд Зеленскийг ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш олны танил болоод буй юм. “Энэ хүнийг эх орноосоо урвасан гэх хангалттай нотлох баримт цуглуулсан. Түүний бүх гэмт үйлдлүүд баримтаар нотлогдсон” гэж Зеленский хэлэв. Түүнийг огцруулж, Алексей Симоненког шинээр ерөнхий прокуророор томилжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХахаХаха
9
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж