АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахаар ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахаар ажиллаж байна

АИ-92 шатахууны үнийг тогтвортой байлгахаар ажиллаж байна
 Дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ сүүлийн дөрвөн сарын хугацаанд тасралтгүй өссөөр  газрын тосны үнэ баррель 110-120 ам.долларт хэлбэлзэж ирсэн байдаг. Монгол Улсын хувьд  ОХУ-аас шатахууныг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авдаг.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас Аи-92 автобензиний импортын хилийн үнэ байнга нэмэгдэж, шатахууны үнэ өсөхөд хүрсэн тул УУХҮЯ-наас ОХУ-ын "Роснефть" компанитай хэлэлцээр хийж, тонныг нь 840 ам.доллараар буюу 25 хувийн хөнгөлөлтэй үнээр нийлүүлэхээр тохиролцсон. Үүний үр дүнд АИ-92 автобензиний үнийг 2390 төгрөгт он дуустал тогтвортой байлгахаар нийлүүлэгчидтэй тохирсон байна.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс, Засгийн газрын зүгээс ОХУ-ын "Роснефть" компанитай олон удаагийн хэлцэл дүнд өнөөдөр нэг тонн АИ-92 автобензинийг 840 ам.доллараар буюу дэлхийн зах зээлийн ханшаас 25-30 хувийн хямд үнээр худалдан авч, дотоодын зах зээлд борлуулж байна.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровыг  Монголд айлчлах үеэр өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг энэ он дуустал нэмэхгүй байх талаар ярилцаж, хэлэлцээр үр дүнд хүрсэн. Цаашид өргөн хэрэглээний АИ-92 автобензиний үнийг нэмэхгүй байх тал дээр Засгийн газар, УУХҮЯ-ны зүгээс ОХУ, БНХАУ-тай хэлэлцээ хийн ажиллаж байна.
Б.БАТ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж