Буффон: Би 55 настайдаа зодог тайлж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Буффон: Би 55 настайдаа зодог тайлж магадгүй

Буффон: Би 55 настайдаа зодог тайлж магадгүй

Италийн хөлбөмбөгийн дээд болон доод лигийн шинэ улирал эхлэхэд сар гаруй хугацаа үлдлээ. Зуны солилцоо наймааны цонхоор багууд бүрэлдэхүүнээ шинэчилж, тоглогчидтойгоо гэрээгээ сунгаж байгаа бол зарим тоглогчид чөлөө агент болж эсвэл зодог тайлж буйгаа зарлан хөлбөмбөг сонирхогчдыг гунигт автуулж байна. Тэгвэл алдарт хаалгач, домогт Буффон энэ улирал Парма багтаа үргэлжлүүлэн тоглож, 55 нас хүртлээ ногоон талбайгаас салах бодолгүй байгаагаа дараах ярилцлагад дуулгажээ. Мөн тэрбээр Роналдо, Месси хоёрын хэн нь шилдэг болох, хамтран тоглож байсан хамгийн шилдэг Итали болон гадаад тоглогчийг нэрлэв.

Буффон зодог тайлах талаараа ?

-Би 55 настайдаа зодог тайлах боломжтой. Парма багт өөрийн амьдралын эхний 10 жилийг өнгөрөөсөн. Дараагийн 20 жилээ Ювентус багт өнгөрөөсөн. Би зодог тайлах талаар 10 жил бодож байна. Гэхдээ л цааш үргэлжлүүлсээр байна. Дэлхийн хөлбөмбөгийн талаар мэдэхэд тусалсан чухал туршлагууд надад байсан. Гэхдээ би зодог тайлсныхаа ч дараа гэсэн хөлбөмбөгийн ертөнцдөө байсаар байх болно. Магадгүй би өөр зүйл хийж магадгүй.

-Ювентус багт байхдаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчин болох Роналдотой хамтран тоглож байсан түүнээс Роналдо эсвэл Мэсси хоёрын хэн нь шилдэг болохыг асуухад?

-Би хэзээ ч Месситэй цуг тоглож байгаагүй. Тиймээс би энэ асуултад хариулж чадахгүй. Би та нарт хэлье "Аварга тамирчид хувцас солих өрөөнд дотроос харагддаг". Та нар хөлбөмбөгчнөөс нь илүүтэй хувь хүн дээр анхаарах хэрэгтэй. Мөн хүмүүс бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчийн талаар ярих үед тэд хөлбөмбөг өөрчлөгдсөн болохыг харгалзан үзэх хэрэгтэй. Энэ нь ч биднийг илүү сайн тоглолт үзүүлэхэд нөлөөлсөн.

Хэн нь шилдэг бэ гэдэг дээр Пеле, Марадона эсвэл Кройф уу гэж хариулах нь шударга бус.

-Та хэдэн тэмцээн, цомд түрүүлж байсан бэ?

-Би 12 цомд түрүүлж байсан. Гэхдээ надад 10 цом л өгч байсан.

-Хамтран тоглож байсан шилдэг тоглогчдоосоо нэрлээч?

-Миний хамтран тоглож байсан шилдэг Итали таван тоглогч бол Бажо, Дел Пьеро, Тотти, Пирло, Кассано. Харин гадаад тоглогчид гэвэл би Турам, Неймар, Мбаппе, Роналдо, Ибрахимович нарыг нэрлэнэ.

Т.Мөнхтулга

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж