Оросууд Иранд 2 удаа нисгэгчгүй дрон шалгахаар очсон

Хуучирсан мэдээ: 2022.07.18-нд нийтлэгдсэн

Оросууд Иранд 2 удаа нисгэгчгүй дрон шалгахаар очсон

Оросууд Иранд 2 удаа нисгэгчгүй дрон шалгахаар очсон

Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан  "CNN” агентлагийн авсан хиймэл дагуулын зургийг баримт болгон, Оросын төлөөлөгчид сүүлийн сард дор хаяж хоёр удаа Иранд очсон гэж ярив. Оросууд Ираны төв хэсэгт байрлах нисэх онгоцны буудалд зочилж, зэвсгийн чадвартай дронуудыг шалгасан гэв.

Иран өнгөрсөн зургадугаар сараас эхлэн Тегераны өмнөд хэсэгт байрлах "Кашан" нисэх онгоцны буудалд дрон буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмж гэгддэг "Shahed-191" болон "Shahed-129" зэргийг  Орост танилцуулж эхэлсэн байна.  Тус хоёр төрлийн нисгэгчгүй онгоц нь нарийн удирдлагатай пуужинг тээвэрлэх чадвартай.

Салливан "CNN" агентлагт өгсөн мэдэгдэлдээ "Ираны засгийн газар Орост хэдэн зуун нисэгчгүй нисэх онгоц, тэр дундаа зэвсгийн зориулалттай дроноор хангахаар бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл бидэнд байна" гэжээ. "Саяхан Оросын албан ёсны төлөөлөгчид Ираны довтолгооны чадвартай нисгэгчгүй дроны үзэсгэлэнг хүлээн авсныг бид мэдэж байна. Батлах зураг хүртэл бий" гэж Салливан нэмж ярив.

АНУ-ын нууцын зэрэглэлээс хасагдсан тагнуулын мэдээлснээр, Иран Украины дайнд ашиглах "зуу зуун" нисгэгчгүй онгоцыг Орост нийлүүлэх төлөвтэй байгаа. Мөн  Иран Оросын армид эдгээрийг хэрхэн ажиллуулах талаар долдугаар сарын сүүлээр сургаж эхлэхээр бэлтгэж байна.
                                             

 Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж