Хонь
Өөрийнхөө орон зайг хадгалж, хувийн нууцтай байх нь танд тустай гэдгийг энэ долоо хоногт санаарай. Энэ долоо хоног үндсэндээ таныг хамгаалалтын байдалд оруулсан сорилтын долоо хоног байна. Зарим зүйл дээр хатуу байр суурьтай байхад буруудахгүй. Сонор сэрэмжтэй байж, сорилтод бэлэн бай. Эрүүл мэнддээ анхаарч, хэт хүнд хоол унднаас зайлсхий. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай.
Үхэр
Та аливаа зүйлийг хэтрүүлэх гээд байдаг хүн юм. Энэ долоо хоногт тэр шинж чанар тань улам давамгай байх бололтой. Зарим зүйлийг хэтрүүлснээр үр дагавар нь тийм аймшигтай байхгүй ч гэсэн бие махбодь, сэтгэл санаанд сөргөөр нөлөөлнө. Бүх зүйлийн тунг тааруулахад анхаар. Энэ нь хоолны хэвшил, архи дарсны хэрэглээ, дасгал хөдөлгөөн юу ч байж болно.
Ихэр
Оюун санаагаа цэгцэлж, хүч чадлаа эргүүлэн олж авах долоо хоног айсуй. Та өөрөө өөртөө хэтэрхий олон удаа уналт, бүтэлгүйтлийг зөвшөөрчээ. Одоо дахин муу мэдээг тэвчих, хүлээн зөвшөөрөх орон зай танд үлдээгүй гэдгийг санаарай. Бусдын үзэл бодолд хэт авталгүй өөрийнхөөрөө шийдвэрээ хатуу гарга. Долоо хоногийн сүүлээр нөхцөл байдал дээрдэнэ.
Мэлхий
Шударгаар хэлэхэд, таны амьдрал хөл толгой нь олдохгүй л яваа бололтой. Та өөрөө өөрийнхөө юу хийж явааг сайн мэдэхгүй, зорилгоо ч тодорхойлоогүй байгаа мэт санагдаж байна уу. Таны гол зорилго бол амьдрах шүү. Жижиг зүйлст бүү санаа зов, зорилго зорилт гэх мэт үгэнд бүү баригд. Бусдын элдэв үгэнд авталгүй зүгээр л өөрийнхөө амьдралаар чөлөөтэй амьдар. Зорилго гэдэг үгэн дээр гацчихаад, өөрийгөө бусадтай адилтгаад байх хэрэггүй.
Арслан
Та хүмүүсээс ямар нэгэн авлагатай юм шиг мэдрэмжид хүлүүлж амьдардаг хүн юм. Та өөрийгөө ямар нэгэн байдлаар хохирогч болсон гэж бодож төсөөлдөг бол энэ нь дутуугийн комплексийг бий болгох эрсдэлтэй гэдгийг санаарай. Хүн бүр танд анхаарал хандуулж, таныг магтах албагүй. Танд бүх зүйл байгаа учир түрэмгий зангаа багасгахыг зөвлөж байна. Хэцүү зан аашаас тань болж хүмүүс таныг үл тоомсорлож мэднэ.
Охин
Өөрт тань муу гэдгийг мэдсэн ч өнгөрсөнтэйгөө хэт зууралдах гээд байгааг од эрхэс сануулж байна. Магадгүй та хуучны хайртаа санагалзаж байгаа ч түүнийгээ хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ. Хийх ажил багатай, анхаарал төвлөрүүлэх зүйл хэрэгтэй байгаа учраас л ийм нөхцөл байдал үүсчээ. Тиймээс цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх ямар нэгэн зүйл олоорой. Оюун санаагаа завгүй байлгаснаар амар амгаланг олж чадна.
Жинлүүр
Энэ долоо хоногт найз нөхөд, ойр дотныхонтойгоо бага зэрэг санал зөрөлдөж, маргаж магадгүй. Бууж өгөхгүй, хатуу байр суурийг баримтлах тусам та улам ихээр ганцаардана. Бардамнал гэдэг хүнд найз нөхдөө алдах боломжийг олгох нь бий. Санхүүгийн байдал сайжирна. Бизнес эрхлэгчид нэмэлт орлого олох шинэ гэрээ хэлэлцээр байгуулж магадгүй.
Хилэнц
Энэ долоо хоногт хийцгүйрч, уйтгарлах бололтой. Энэ байдлаас хэрхэн гарах нь зөвхөн танаас шалтгаалах юм. Та өөрөө ч үүнийгээ мэдэж байна. Та өөр хэн нэгнийг энэ байдалдаа буруутгамаар байгаа ч энэ нь шударга бус юм. Хамгийн гол нь та өөрийгөө өөрчил. Гэр бүлдээ цаг зарцуулж, богино аялал төлөвлөөрэй.
Нум
Ажил ихтэй, ааг амьсгаа авах завгүй байсан өдрүүд дуусч байна. Зарим зүйлийн тунг та хэтрүүлсэн байж мэдэх юм. Санаатайгаар ингэе гэж бодоогүй байж болох ч энэ долоо хоногт юун дээр алдсанаа эргэцүүлээрэй. Амьдралын туршлага гэдэг алдаанаас бүтдэг. Хэрвээ та анхаарлаа төвлөрүүлж чадвал амжилтад хүрнэ. Хандах зүгээ нэгэнт мэдэж байгаа бол өөр зүйлд бүү сатаараарай.
Матар
Та шаардлагатай үед жинхэнэ хүчээ гаргаж, хатуу байж чаддаг хүн юм. Энэ мөн чанар тань ихэнх үед далд нуугдан байдаг бололтой. Хатуу ширүүн байснаар хэн нэгнийг, аль эсвэл хэд хэдэн хүнийг гомдоож болзошгүй байна. Хүмүүсийн харилцаа таны эгог сэрээж мэднэ. Ганцаараа байж, бясалгах цаг гаргахыг хичээгээрэй.
Хумх
Энэ долоо хоногт ганцаараа баймаар санагдаж магадгүй. Хүмүүсийн өөдгүй зан дургүйцэл төрүүлэх тул тэднээс холдож, өөрийгөө аюулгүй тойрогт нуух хүсэл төрнө. Эргэн тойрны хүмүүс тань итгэхэд бэрх, тогтворгүй мэт санагдана. Танд энэ бүхнийг даван туулах супер хүч байдаг нь хамгийн гайхалтай. Дуртай зүйлдээ цаг гаргаж, өөрийгөө хайрлаарай.
Загас
Та энэ долоо хоногт ямар нэгэн гайхалтай зүйл хийхийг хичээх болно. Амжилт, уналт хосолсон долоо хоног өнгөрөх нь. Гэхдээ үүнд бүү эмзэглээрэй. Та заримдаа боломжгүй шахуу өндөр стандартыг өөртөө тавьж, баримталдаг хүн юм. Тийм учраас олон оролдлого тань бүтэлгүйтсэн мэт санагддаг. Хэт их хүсэл тэмүүллээсээ болж заримдаа ядардаг ч өөрийгөө бүрэн дайчилдаг гайхамшигтай хүн юм.
Холбоотой мэдээ