БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард Монголд айлчилна

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард Монголд айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард Монголд айлчилна

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И ирэх сард манай улсад айлчлах юм байна. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ  хэлэхдээ "Энэ наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад айлчилна. Энэ үеэр яригдах гол асуудлуудад Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Багануурын цахилгаан станцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх, хилийн боомтуудтай холбоотойгоор Бээжингийн өвлийн олимпийн үеэр хийсэн яриа хэлэлцээнд гарын үсэг зурах асуудал багтаж байна.

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг энэ намар эхлүүлснээр таван жилийн дараа бүрэн ашиглалтад оруулна" гэжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улстай харилцаагаа бэхжүүлэхээр 2020 онд Монголд айлчилсан билээ. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийсэн.

Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрсэн билээ.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрсөн 2021 оны долдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Тяньжин хотноо БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын харилцааны өргөн хүрээний асуудлаар санал солилцсон юм.

Энэ үеэр хоёр орны сайд нар улс төрийн харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх нь бүх салбарын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэгт санал нэгдсэн. Улмаар хоёр улсын төрийн тэргүүн, парламентын удирдлага, Засгийн газрын тэргүүн нар утсаар ярьж, хоёр улсын харилцааг хөгжүүлэх олон чухал тохиролцоонд хүрснийг тэмдэглэж, хоёр улсын удирдлагуудын хүрсэн тохиролцоог хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж