Азийн жюүжицүгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн О.Болд-Эрдэнэ өнөөдөр (2022.07.17) Жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны гэрээнд гарын үсэг зурсан байна.
Тэрбээр цахим хуудастаа “2023 оны Жюүжицүгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах албан ёсны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. (АНУ, Бирмингам хот. 2022.07.17) #WelcometoMongolia. 2023 оны долдугаар сарын 14-нөөс 21-нд Улаанбаатар хотноо жюүжицүгийн дэлхийн шилдгүүд чуулах нь дээ… Баяр хүргэе, МЖЖХ-ны гэр бүлийн гишүүддээ” гэж бичжээ.
Тус холбооны сайтад мөн “Улаанбаатар про” олон улсын дөрөв дэх удаагийн нээлттэй тэмцээн эхлэхэд зургаан хоног үлдлээ. Долдугаар сарын 23, 24-нд Спортын төв ордонд 𝐍𝐨𝐆𝐢 & 𝐆𝐢 төрлөөр аваргууд тодорно” гэж мэдээлсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ