Сидней шинэ найз нөхөдтэй болоход хамгийн тохиромжгүй дэлхийн гурав дахь хотоор шалгарсан байна. Судалгаанд хамрагдсан сиднейчүүдийн бараг дөрөвний гурав нь шинэ найз нөхөдтэй болоход хэцүү, эсвэл боломжгүй гэж хариулжээ.
Тус хотын оршин суугчид "Хосоо олоход хэцүү байна" гэж хариулсан бөгөөд судалгаанд оролцогчдын 71 хувь нь боомтод хангалттай эсрэг хүйстэн байхгүй талаар мэдэгдсэн байна. Аз болоход Сидней хайр дурлалын хувьд нөхөрлөлөөс арай дээгүүрт жагсаж, Сингапур, Стокгольм, Портог тэргүүлж, дөрөвдүгээрт бичигджээ.
Сиднейн өмнө нь алдартай байсан шөнийн амьдрал судалгаанд оролцогчдын анхаарлыг ихэд татдаг аж. Учир нь тус хотын шөнийн цэнгээнт амьдрал маш аюултай, дэлхийн хоёр дахь хамгийн муу хотоор нэрлэгджээ. Хотын цэвэр байдлын үнэлгээ сайн байсан бөгөөд судалгаанд оролцогчдын ердөө 11 хувь Сиднейн гудамжуудыг бохир гэж дүгнэжээ.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ