Төв цэнгэлдэх хүрээлэнд долдугаар сарын 19-нд 10:00 цагаас Монгол Улсад цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 101 жил, Дотоодын цэргийн 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болох юм байна.
Энэ үеэр шүхэрчид, цагдаагийн тусгай тасгийнхан, гардан тулааны тамирчдаас гадна нохой сургуулийн үзүүлбэр, урлагийн тоглолт болох ажээ. Зохион байгуулагчид “Иргэд үнэ төлбөргүй үзэж сонирхох боломжтой” гэж мэдээлэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ