Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв

Иран ОХУ руу дрон илгээснээ үгүйсгэв

"ОХУ-д ашиглах дрон өгөхөөр төлөвлөж байна" гэсэн АНУ-ын засгийн газрын мэдэгдлийг Иран няцаав. Иран Орост олон зуун дрон, тэр дундаа зэвсгийн хүчин чадалтай нисгэгчгүй онгоц нийлүүлэхээр бэлтгэж байна гэсэн мэдээлэл байгааг  Вашингтон мэдэгджээ.

Тегеран хариуд нь, Гадаад хэргийн сайд Хоссейн Амир-Абдоллахиан Украины гадаад хэргийн сайд Дмитрий Кулебатай утсаар ярилцсан талаар мэдэгдсэн байна. Тус яам "Амир-Абдоллахиан Вашингтоны үндэслэлгүй буруутгалыг няцааж, Украинд тайлбарласан" гэж мэдэгджээ.

Амир-Абдоллахиан Украины дайныг эсэргүүцэж буйгаа илэрхийлээд, "Мөргөлдөөнийг хурцатгахад хүргэсэн аливаа үйлдлийг бид эсэргүүцэж байна" гэж хэлсэн байна. Үүний зэрэгцээ Ираны засгийн газар НАТО-г өргөжүүлэх нь бүс нутагт ноцтой аюул учруулж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: NIKKEI ASIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж