Түрэмгийлэл өдөрт хэдэн арван хүний аминд хүрч байна

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

Түрэмгийлэл өдөрт хэдэн арван хүний аминд хүрч байна

Түрэмгийлэл өдөрт хэдэн арван хүний аминд хүрч байна

Өнгөрсөн Баасан гаригт Оросын зэвсэгт халдлагын улмаас 11 хүний амь үрэгджээ. "Ройтерс" болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын пуужин Украины зүүн хэсэгт орших Днепр хотын аж үйлдвэрийн байгууламж болон зэргэлдээ гудамжинд унасны улмаас автобусанд сууж явсан гурван хүн амиа алдаж, 10 гаруй хүн шархадсан тухай мэдээлэв.

"Ройтерс" агентлагийн мэдээлснээр, Оросын зүүн нутгийн Донецк мужид буудалцаан болсны улмаас дахин найман хүн амь үрэгджээ. Оросын баруун хэсгийн Винница мужид пуужингийн цохилт өгсний улмаас 23 хүн амиа алдсаны гурав нь хүүхэд байсан аж.

ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу "Эдгээр халдлагууд нь Оросын иргэдийг Украины талын дайралтаас хамгаалах зорилготой байсан. Цэргийн ажиллагааг эрчимжүүлэхийг армид даалгасан" гэж мэдэгджээ. 

Их Британийн Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн Бямба гаригт олон нийтийн сүлжээгээр "Оросын довтолгооны ажиллагааны хамрах цар хүрээ багассан хэвээр байна. Оросууд долоо хоногийн эхээр Сиверск хотын захад нэвтэрсэн гэж мэдээлсэн" гэж мэдэгдэв.

Украины хамгаалалтын шугамыг богиносгож, шулуун болгосноос хойш тус улсын  хүчин Оросын довтолгоог амжилттай няцааж байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Эх сурвалж: NHK 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж