Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн Covid-19 илрүүлэх PCR шинжилгээгээр 121 тохиолдол шинээр батлагдсан байна. Илэрсэн тохиолдлуудаас 89 нь Улаанбаатар хотод, 32 нь орон нутагт бүртгэгдэж, нийт халдварын тоо 931160 болж нэмэгджээ.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Баян-Өлгийд дөрөв, Өмнөговьд 28 тохиолдол бүртгэгдсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 71 хүн эдгэрсэн бол 1150 хүн хяналтад байгаа аж.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын тохиолдол буурахгүй байгааг анхааруулж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөсөөр байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ