Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг хуулиар зөвшөөрснөөс хойших 1990-2019 онд 113 орноос гадаадын нийт 15000 орчим аж ахуйн нэгж Монгол Улсад хөрөнгө оруулагчаар бүртгэгдсэн байна. Гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжүүдийн 50 хувийг БНХАУ, 17 хувийг БНСУ, 6 хувийг ОХУ гэсэн 3 улс, нийтдээ 73 хувийг эзэлжээ.
Энэ талаар Монгол Улс, БНСУ-ын худалдааны өнөөгийн байдлаар талаар БНСУ-ын Дангүүгийн их сургуулийн монгол судлалын хүрээлэн, Монгол Улсын Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль (ХҮИС) -ийн эрдэмтэн судлаачдын хамтарсан эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлов.
Тус хуралд Монгол Улсын бизнесийн орчны талаар МҮХАҮТ-ын бодлого, стратегийн газрын дарга Ж.Оюунчимэг танилцуулсан бол хоёр орны хоорондын ачаа тээвэрт тулгамдаж буй асуудлаар “Land Bridge LLC” компанийн худалдааны менежер М.Ган-Эрдэнэ мэдээлсэн.
Мөн хоёр орны худалдаа, тээвэр зуучлал ачаа тээвэрлэлтийн давуу болон сул талууд, татвар, хөрөнгө оруулалтын талаар ХҮИС-ийн профессор Н.Отгонсайхан илтгэл тавьж, хэлэлцүүлсэн юм.
Монгол Улс БНСУ нь хэл соёл, түүх антропологийн хувьд нягт холбоотой. Хоёр орны хоёр талт худалдааны хэмжээ талуудын хүссэн хэмжээнд хүрэхгүй, учир дутагдалтай байгаа талаар хэлэлцэв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ