Грект ачааны Ан-12 онгоц сүйрчээ

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

Грект ачааны Ан-12 онгоц сүйрчээ

Грект ачааны Ан-12 онгоц сүйрчээ

Украины Ан-12 ачааны онгоц өнгөрсөн Бямба гаригийн орой Грекийн Кавала хотын баруун хэсэгт сүйрсэн талаар ERT телевиз мэдээлжээ. Урьдчилсан мэдээллээр, тус онгоцонд нисэх багийн найман гишүүн байсан аж. ERT агентлагийн мэдээлснээр, эрэн хайх, аврах ажиллагаа хэдийнэ эхэлжээ.

Тус онгоц хамгийн сүүлд радарын дэлгэц дээр Кавала хотоос баруун тийш 10 милийн зайд гарч ирсэн байна. Нисгэгч онгоцны дөрвөн хөдөлгүүрийн нэг доголдсон талаар мэдээлээд, Кавала хотын нисэх онгоцны буудалд яаралтай буух зөвшөөрөл авчээ.

Онгоц Афон орчимд газардахын тулд 180 градус эргэсэн ч хөдөлгүүр нь шатаж эхэлсний улмаас өндрөө алдсан байна. Онгоц цахилгааны шугам дээр унасны улмаас орон даяар гэрэл цахилгаангүй болсон гэж таамаглажээ.

ERT агентлагийн мэдээлснээр, Ан-12 онгоцны сэгийг Кавала нисэх онгоцны буудлаас 40 км-ын зайд орших Пангео хотын Палеочори тосгоны ойролцоогоос олсон байна. Гэрчүүдийн хэлснээр, онгоц эрдэнэшишийн талбайд унаж, дэлбэрчээ.

Украины нэгэн компанийн эзэмшиж байсан тус онгоц Сербээс Йордан руу арилжааны тээврийн нислэг үйлдэж байсан аж. Грекийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, осолдсон онгоц MEM3032 (Meridian Air Cargo) нислэгийн дугаартай байжээ.

Грекийн Иргэний хамгаалалтын албаны төлөөлөгч Украины Ан-12 онгоц 12 тонн сум тээвэрлэх боломжтой гэж ERT-д мэдэгдсэн байна. Грекийн Иргэний нисэхийн ерөнхий газар Сербийн холбогдох байгууллагаас албан ёсны мэдээлэл хараахан аваагүй байгаа тул ямар ачаа тээвэрлэж явсан нь одоогоор тодорхойгүй байна гэж “Open TV” мэдээлжээ.

Эх сурвалж: ERT, GUARDIAN, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж