Гүний уурхай хугацаанаасаа өмнө ашиглалтад орох уу? | News.MN

Гүний уурхай хугацаанаасаа өмнө ашиглалтад орох уу?

Гүний уурхай хугацаанаасаа өмнө ашиглалтад орох уу?

Гүний уурхай хугацаанаасаа өмнө ашиглалтад орох уу?

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг, Аж үйлдвэрийн сэргэлтийн хүрээнд “Оюутолгой”-н гүний уурхайн үйлдвэрлэл энэ оны нэгдүгээр сард эхэлсэн. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Рио Тинто группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм нар оролцож, гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийх команд өгсөн билээ.

“Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм энэ сарын 14-нд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах үеэрээ “Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж, яриа хэлэлцээнүүд амжилттай үргэлжилж, ойлголцохгүй асуудал гарахгүй байгааг хэлжээ.

Талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны эхний хагаст багтааж бүрэн ашиглалтад оруулахаар харилцан тохиролцсон билээ.

Мөн тэд “Оюутолгой” ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын хэрэгжилт, “Рио Тинто” групптэй хийж буй Засгийн газрын хэлэлцээний явцын талаар санал солилцсон байна.

"Оюутолгой" компани 2022 оны нэгдүгээр улирлын тайландаа “Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон зэсийн агууламж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33 хувиар буурсан" гэж дурджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-17 46.147.101.102

00535850 )) Сайн уу!! Намайг Алиса гэдэг, би 21 настай))) СЕКС загвар өмсөгч 18+))) Би нүцгэн зургаа авахуулах дуртай) Миний зурганд үнэлгээ өгнө үү –– https://cutt.ly/girl01646

Avatar

Зочин 2022-07-17 213.87.156.206

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Зочин 2022-07-17 142.79.202.93

Муу хэлээд байдаг эрдэнэт монголын төсөвийн хэдэн хувийг бүрдүүлдэг билээ. Хэдэн жил ОТ гэж сонсогдлоо. Монголд хэдийг нэмэрлэдэг юм бол

Avatar

Зочин 2022-07-17 202.131.225.197

Нүүрсээ эртхэн ашиглаж, Таван Толгойгн цахилгаан станцыг ашиглалтад оруулах нь зүйтэй байнаа. Тэгвэл Оюу Толгойн хэрэгцээнд гаднаас авч буй цахилгаан эрчим хүчийг хэмнэх болно.

Avatar

Зочин 2022-07-17 66.181.187.49

Сайханбилэг ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажил

Avatar

Зочин 2022-07-17 202.126.89.126

Hutsaa

Avatar

Сингаю 2022-07-17 64.119.27.98

Цахилгаан эрчим хүчээр хангах асуудлаа шийдэх нь нэн тэргүүний зорилт баймаар юм. Одоо хүртэл тавантолгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчаа олоогүй байдаг. Хятадын их том компани санал тавьсан сурагтай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж