Хөвсгөл аймгийн Төв музей зуны хуваарьт шилжиж, амралтын Бямба, Ням гаригт тогтмол ажиллаж буй юм байна. Мөн Хатгал тосгон, Хөвсгөл нуурын эрэг дээр гэр музей ажиллаж эхэлжээ. Тус гэр музейд зургаан угсаатны бүлгийн үүсэл хөгжил, онцлог бүхий эд эдлэл, хувцас зэргийг дэлгэсэн байна.
Тус аймагт анх 1949 онд Орон нутаг судлах кабинет байгуулагдаж, 1967 онд Орон нутаг судлах музей болжээ. Тухайн үед музейн сан хөмрөг 1000 орчим үзмэр, эд өлгийн зүйлтэй байсан аж. 1987 онд дэргэдээ амьтны хүрээлэн байгуулан, ан амьтан, жигүүртэн шувууд, нутгийн шилмэл үүлдрийн мал зэргийг маллан тэжээж, иргэдэд үзүүлэн сонирхуулдаг байжээ.
Орон нутаг судлах музейд 2010 онд байнгын үзүүллэгийн танхим шинээр дэглэж, сан хөмрөгтөө 4200 гаруй үзмэр, эд өлгийн зүйлтэй, үзүүллэгийн гурван танхимтай үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн байна.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ