Тойм: Жудаг, зангарагийг үлгэрлэсэн, дэлгэр сайхан наадам | News.MN

Тойм: Жудаг, зангарагийг үлгэрлэсэн, дэлгэр сайхан наадам

Тойм: Жудаг, зангарагийг үлгэрлэсэн, дэлгэр сайхан наадам

Тойм: Жудаг, зангарагийг үлгэрлэсэн, дэлгэр сайхан наадам

Ньюс агентлаг өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлуудаас тоймлон хүргэж байна.

Сайхан наадам боллоо. Амтай болгон л ийнхүү шагшиж байна. Тийм дээ, бид сүүлийн жилүүдэд хэрүүл уруулгүй, хардлага сэдлэггүй наадам үзээгүй. Даваа наймаалцдаг, допинг хэрэглэдэг гээд бичвэл уртаас урт "хар" жагсаалт хөвөрнө. Үнэндээ бид өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний их өв соёл, ёс жудгаа уландаа гишгээд, олигтойхон ч наадамлаж чадахгүй эмгэнэлтэй байдалд хүрээд байсан билээ.

Монгол наадам бол түүхээрээ бахархаж, тусгаар Монгол Улсынхаа соёлоо танин мэдэх, эх оронч сэтгэл, үндэсний үзлийг ирээдүй хойч үед өвлүүлэх, ёс заншлаа хадгалан хөгжүүлэх, өвөг дээдсээс бидэнд уламжлагдан ирсэн хамгийн том өв, бахархал юм.

Энэ жилийн наадам эгэл түмний сэтгэлийг ихэд баясгасныг юуны түрүүнд онцолъё. "Үндэсний бөхийн барилдааны барьц сонгодог дүрмийг халахад л бөхийн барилдаан илт уран гоё болоод ирсэн" гэж бөх сонирхогчид магтан, "Бөхийн холбоо дүрмээ өөрчлөхдөө маш ухаалаг байх ёстойг сануулсан жишээ боллоо" гэхчилэн хэлж, илүү сайжруулах зүйл олон буйг анхааруулна лээ.

Энэ жилийн наадам өмнөх жилүүдийн наадмаас онцлог ихтэй, өнгөлөг наадам болов. Шинэ цолтон олноор төрж, бөхийн дараагийн шинэ үе гарч ирж буйг тод томруун харууллаа.

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 30, 31 жилийн ойн баяр наадамд 1024 бөх барилдав.

Дархан аварга Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын эрэмбийн асуудал хөндөгдсөн. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан мэдэгдлээс харахад, тэд “Дархан аварга” цол авахынхаа өмнө адилхан "Далай аварга" болон "Даян аварга” цолтой байсан. “Даян аварга” цолтой байх үед амжилтын эрэмбээр Г.Өсөхбаяр илүү байсан тул өмнө нь эрэмбэлэгдсэн. Учир нь Г.Өсөхбаяр 4 удаа 9 даван түрүүлж, 3 удаа 8 давсан бол А.Сүхбат 1 удаа 10, 2 удаа ес, 3 удаа долоо давж байжээ.

Энэ жилийн наадмаар Улсын арслан Э.Оюунболд ихэд гомдолтой хоцорсон. Тэрбээр өвдөг шороодсоныхоо дараа учраа бөхөө зодохыг завдсан хэл аманд орсон юм. Аваргууд тэргүүтэй улсын цолтой бөхчүүд гурав, дөрвийн даваанаас эхлэн тахимаа өгсөн. Дөрвийн даваа бөх сонирхогчдын тааврыг эвдэв.

Улсын аварга Г.Эрхэмбаяр Э.Энхбат агсны дүүг амлан авч, элэг бүсээ тайлан өгсөн нь наадамчин олны сэтгэлийг хөдөлгөв. Тэрбээр “Э.Энхбат начин дүүтэйгээ нэгэн үед барилдаж, адилхан өсөх идэр начин цолтой байсан. Бид хэдий насны зөрүүтэй ч ойр дотно байсан. Тавын даваа эхлэхийн өмнө Э.Энхбатын маань дүү адил дөрөв давчихсан байсан болохоор тухайн үед шийдвэр гаргаж, тавын давааны өмнө дүүд нь элэг бүсээ тайлж өгсөн” гэж хэлсэн юм.

Дархан аварга Хорлоогийн Баянмөнх 80 насныхаа босгон дээр буюу тэгш ойн наадмаар зодог тайлж, бөхөд хайртай монгол түмнээ огшоолоо. Тэрбээр "Өвөг дээдсийнхээ үлдээсэн наадмыг чанартай сайн хийж, цэвэр ариун ёс суртахуунтай, чамбайхан, чансаатай авч явна гэдэгт найдаж байна" гэв.

Г.Эрхэмбаяр аваргын хэлснээр, энэ жилийн наадамд залуу бөхчүүд өнгөтэй, бяртай байж, Улсын харцага О.Хангай түрүү бөхөөр шалгарч, улсын харцага Б.Орхонбаяр үзүүрлэж, наадамчин олноо баярлуулав.

Өнөөдөр ч монгол түмэн жудаг гэдгийг Г.Эрхэмбаяр аваргаас, зангараг гэдгийг Ц.Содномдорж арслангаас, нөхөрлөл гэдгийг Д.Анар, Б.Серик заануудаас, төвлөрөл гэдгийг О.Хангай аваргаас, тэнхээ гэдгийг П.Бүрэнтөгс аваргаас, нэгэн насны хөдөлмөр гэдгийг Х.Баянмөнх аваргаас, монгол бөхийн залгамж халааг Б.Орхонбаяр арслангаас харсан онцгой наадам болсныг онцолсоор байна.

Энэ жилийн наадмын бас нэг онцлууштай зүйл нь Буриад, Халимаг, Тува, Өвөрмонгол зэрэг монгол туургатны бөхчүүд албан ёсоор уригдан ирж, хүч бяраа сорьсон явдал байлаа. Тэд ч чамгүй сайн барилдсан. Тухайлбал, Тувагийн бөх Монгуш Сылдыс Улсын арслан Д.Мөнх-Эрдэнээр, Тувагийн бөх Сайын Белек улсын арслан Д.Ганхуягаар, Тувагийн бөх Карасал Цэдэн-Очир улсын гарьд Д.Рагчаагаар тус тус хор давсан амжилт үзүүлсэн билээ. Дэлхийн монголчуудын үр сад элгэн садан, өлгий нутгаа сэтгэл зүрхэндээ тээж явдгаа ярьж буй нь юутай сайхан бэ.

Эрийн гурван наадмыг шандаст хурдан хүлгүүдгүйгээр төсөөлөх аргагүй. Газар газрын хурдан буянууд Хүй мандлын дэнжийг донсолгон, тод магнай, торгон жолоогоо өргүүллээ.

Хязаалан насны уралдаанд газар газрын 306 хурдан хязаалан гарааны зурхайгаас эргэж, Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн зээрд түрүүлж, Төв аймгийн Баянхангай сумын харъяат Ламжавын Пүрэвдоржийн хээр аман хүзүүнд хурдлав.

Их насны морьдын уралдаанд 330 хурдан буян мордсоноос түрүү магнайд Баянхонгор аймгийн Баацагаан сумын уугуул, аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрийн Дүүгүүр хээр морь хурдалж, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, Монгол улсын Манлай уяач Гантөмөрийн Чинзоригийн цавидар аман хүзүүдэв.

Хурдан соёолонгийн уралдаанд 344 хүлэг мордож, түрүү магнайд Ховд аймгийн Мянгад сумын уугуул, аймгийн алдарт уяач Батсуурийн Энхбаярын халтар соёолон хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлэв. Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, аймгийн алдарт уяач Бүдийн Отгонсэлэнгийн саарал, айргийн гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Намжилдоржийн Нацагджоржийн хээр халзан үрээ аман хүзүүнд ирсэн билээ.

Хурдан дааганы уралдаанд 440 хурдан даага бүртгүүлсэн бөгөөд түрүү магнайд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага хурдалж, тод магнай торгон жолоогоо өргүүлсэн юм. Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага хурдлав.

“Энэ жилийн баян ходоод, ирэх жилийн түрүү магнай”-гаар 846 дугаартай оролцсон унаач хүү н.Мөнх-Эрдэнийн унасан даага шалгарав. Унаач хүү н.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ "За яах вэ, аль болох унахгүйхэн шиг явж байгаад ирлээ. Энэ жил даага л унаж байна. Улсын наадам гоё л байна. Даагаа амраагаад л явуулаад байсан. Уралдаан эхлэхэд "Амаа сайн дараад, сайн шахасхийгээд яваарай гэж хэлсэн" гэж ярьж, наадамчин олон ихэд өхөөрдсөн юм.

Үндэсний сурын харваанд шилдэг 16 харваач оролцож, цэц мэргэнээ сорив.

Эмэгтэйчүүдийн харваанд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, нийслэлийн 52 дугаар сургуулийн багш Б.Пунсалдулам 38 оноогоор тэргүүлж, Монгол Улсын Даян мэргэн цол хүртэв. Мөн 40 сумаас 37 сум онож, хоёрдугаар байр эзэлсэн Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул, Хилийн цэргийн 0168 дугаар анги, “Цэц манлай” багийн харваач, спортын мастер Цэенпилийн Түвшинбат-д “Улсын гарамгай харваач” цол,

Мөн 40 сумаас 37 сум онож, гуравдугаар байр эзэлсэн Орхон аймгийн уугуул, “Хангарьд” спорт клубын харваач, спортын мастер Мягмарын Мөнх-Амгалан-д “Улсын гоц харваач” цол, 40 сумаас 36 сум онож, дөрөвдүгээр байр эзэлсэн Өмнөговь аймгийн Номгон сумын уугуул, Хил хамгаалах ерөнхий газар, “Хилчин” спорт хороо, “Есүнхэй мэргэн” клубийн харваач, спортын мастер Батхуягийн Сүрэнжаргал-д “Улсын онч харваач” цол, 40 сумаас 35 сум онож, тавдугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Булган сумын уугуул, “Дорнын сурын холбоо”–ны харваач Алхаабаатарын Цэвэлмаа-д “Улсын тод харваач” цол тус тус олгов.

Эрэгтэйчүүдийн харваанд Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Тагнуулын ерөнхий газрын “Эрчис” клубын тамирчин, гарамгай харваач Т.Очироо 39 оноогоор тэргүүн байрт шалгарсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар спортын мастер Батсүхийн Энхтүвшин-д “Улсын гоц харваач” цол, спортын мастер Нармандахын Алтантулга-д “Улсын онч харваач” цол, спортын мастер Жадамбын Оюунгэрэл-д “Улсын тод харваач” цол тус тус олгосон юм.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нэг, хоёр, гурав дугаар байр эзэлсэн багийн ахлагчдад шагнал гардуулж, баяр хүргэв.

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны тэмцээнд: I байранд, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн Номт Даншиг ХХК-ийн баг, II байранд, Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймгийн Гуа -Орд баг, III байранд, аймгийн Гоц мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Шонхор баг тус тус шалгарсан юм.

Энэ жилийн наадам нар, хур тэгширсэн, дэлгэр сайхан наадам боллоо. Энэ жилийн наадам хүчит бөхчүүд уран мэхийг уралдуулж, үнэн хүчийг үзэн барилдаж, эрдэмт уяачид ажнай хүлгүүдээ уяж хурдлуулан, мэргэн харваачид эрхийн эрч, харааны цэцийг сорин, түмэн олноо баясган цэнгүүлсэн сайхан наадам болж өндөрлөлөө.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-07-17 46.147.101.102

04612999 !!!!! Сайн уу!!! Намайг Алиса гэдэг, би 21 настай) СЕКС загвар өмсөгч 18+)) Би нүцгэн зургаа авахуулах дуртай)) Миний зурганд үнэлгээ өгнө үү -> https://cutt.ly/girl01646

Avatar

Ба 2022-07-17 66.181.161.120

Худ худ Мөнхбат Хангайг дэмжээд хэвээд өгсөн. Со 1.3 тэрбумаар Орхонбаярт хэвтсэн. 300 саяар Батөлзий 8 дээр хэвтлээ. Цаашаа зөндөө найраа болсон

Avatar

Зочин 2022-07-17 66.181.181.251

Үнэн үү. Хэт хөөргөөд байна уу

Avatar

Лавлаа 2022-07-17 202.126.88.109

Наадамчид хэн нь илүү жудагтайг харах гэж ирдэггүй байлгүй

Avatar

зочин 2022-07-17 64.119.21.100

Батсуурь үзүүр түрүүнд үлдэхгүй бол болоо гэж бараг бүх хүн
бодож байсан. Онгирч шилдэж дарж басамжилах нь зэвүүн ёстой гоё унасан даа. Барилдааны сүүлийн даваанууд сонирхолтой сайхан болсон.

Avatar

Зочин 2022-07-17 139.5.218.81

Энэ жилийн наадамд аврага Мөнхбат харцага Лхаочир заан Батөлзий нарыг дурьдаагүй өнгөрч болохгүй бхаа

Avatar

Зочин 2022-07-17 59.153.115.233

холоос 47 н аварга төрөө юу

Avatar

Судлаач 2022-07-17 103.229.122.41

Бөхиин холбоо хувиин компани шиг болоод удаж байгааш дээ одхүүг хар хүүхдээ яаж начин болгож байгааг түмэн олрн харж шүүмжилж бн Арай биш үү цэцэнцэнгэл манай аймагт ирж бөөн хэрүүл зодоон болж арслан цолыг луйвардаж аваад явсан тэгээд заал бөхиин өргөөнии аймаг цэрэгт хэдэн удаа гарж барилдсанг хэлчих хүн бнуу ккк байхгүй дээ тиим хүн улсын начин цолыг даваа бүрииг нь хөгшин бөхчүүдээр найраа наймаа хииж авлаа энэ ариун явдал мөн үү магалжав мангас аа

Avatar

Зочин 2022-07-17 103.80.210.183

худлаа юм бичээд л……… удахгүй бөөн хэрүүлийн цаг эхэлнэ.

Avatar

Зочин 2022-07-17 150.129.143.213

Бөхийн хобоо зөвхөн 2 хүнд ажилладаг. Бас гаднаас ирсэн бөхчүүдийг 1н даваанд баахан улсын цолтой бөхчүүдэд өгсөн бгаам, ичихгүй. Ийм бхаар дахин ирэх үү?

Avatar

Зочин 2022-07-17 150.129.143.213

Өөрийн бөхөд бууж өгснийг жудаг өрөөлийн бөхөд бууж өгвөл найраа.

Avatar

Зочин 2022-07-17 202.126.90.140

Үнэн үнэн жудаг зангараг ч гэх шиг найраагаа ингэж хэлээд байгаан байх даа ичмээр юмаа

Avatar

Зочин 2022-07-17 69.128.174.41

1 даваанд Тува бөхөд унасан п***аг 2 даваанд барилдахыг зөвшөөрсөн новшид ямар хариуцлага тооцсон бэ?.Энэ бол Наадмыг олон улсын хэмжээнд Нүдний булай болголоо.

Avatar

Зочин 2022-07-17 103.229.122.41

Яг үнэн

Avatar

Зочин 2022-07-17 213.87.156.206

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт — http://gg.gg/11f5ax

Avatar

Nguyen 2022-07-17 192.82.89.19

Judag judag geel shaagaad baayaa

Avatar

Зочин 2022-07-17 192.82.80.79

Улаан цайм найраа, тохироог л жудаг гээд байх юм даа, үнэн юм үнэнээрээ сайхан, энэ үндэсний бөх гээч юм өнгө мөнгөнд идэгдээд дуусч байна даа хөөрхий

Avatar

Зочин 2022-07-17 92.56.104.78

Yag bodsonyg mini helchihlee.Tegvel barildah hereg Wu bnaa?Delhiin sportod bol tohiroony orson bagv,tamirchdyn erhiig hasdag bhad Manaid judagtai geed yarij magtaad bh wm.Uuruur helbel tender zarlasan murtluu tanilybhaa kompaniud ugduguus yamarvyalgaa BNA?

Avatar

уул үүл 2022-07-17 66.181.176.46

Хэн ч татаж чадахгүй хөрөнгө мөнгөгүй улсууд бол яалт ч үгүй Анар заан Серик нар даа бусад нь мэдэхгүй ээ хөөрхий

Avatar

Зочин 2022-07-17 150.129.143.213

Одоо энүүнээс хойш "жудаг"аараа наадам хийж байя. Гэрээсээ гаралгүй диван дээрээ сууж бгаад утсаар тохироогоо хийж "жудагдаад" би дав, чи уна гээд мөнгө төгрөгөө данс данс шилжүүлээд л аваргаа тодруулчихна. Хурдан морь, нум сум ч ялгаагүй жудгаар бас. Ийм сайхан юм бхад хэдэн зуун жилийн турш өвгөд маань яах гэж "тэнэгтэж" үнэнээсээ барилдаж уралдаж зовж байсым болов оо? Дэлхийг эзэлсэн аугаа хүмүүс гэсэн мөртлөө, ТЭЭЭЭ?

Avatar

Зочин 2022-07-17 192.82.67.144

Чингэс хааны мэндэлсний 859, 860 жил бас

Avatar

Зочин 2022-07-17 192.82.72.247

Хамаг муу муухай бузар бүхнээ сайхан үгээр далдлаад сурчихсан хог новшнууд.

Avatar

Буриад зон 2022-07-17 66.181.161.74

Харласан дотортой нөхөр вэ нүүр шиг ээ

Avatar

НЭР 2022-07-17 150.129.142.229

8н даваанд Мөнхбат аврага Хангайтай тохиролцож, Тодруулбал 1 тэрбумаар тохирч унаж өгсөн. Энэ бол гарцаагүй үнэн. Бүр бэлэн мөнгө өгсөн авсаныг баталгаатай ХАРСАН ҮЗСЭН ХҮН БНА: Тэгээд нөгөө сайхан наадам хаана бна.

Avatar

Оч 2022-07-17 66.181.161.74

"Нэр" та маш муу хүн юм

Avatar

Kkk 2022-07-17 202.21.108.246

Gaihaltai ataathagch, bi ch bas uurandaa heden jiliin umnu iim gutgeleg comment bichij l bailaa

Avatar

bat 2022-07-17 192.82.88.174

arai l muukhai burakh yumaa daa evii evii ….ukhaan bodol tarkhi ni eruul bishee…iimerkhuu sanaatai khumuus ….

Avatar

Ddavaa 2022-07-17 202.21.109.62

Tsaashid naadmaa 11; 12;13–ni udruuded naadaj uzegchdee chileej behchuud zasuuluudiig hetiiduulsen baidliig eerchleh shaardlagatai 5 Eder amrah huulitai gargachihaad 10- ni ajliin under hyazaalangiin uraldaanaar Turin naadam erhelj baigaa ni huulind ch yos Jayant ch niitseh uu Tumnii tsengel naadam surging manlai azarganii uraldaanaar ehleh ni zuitei

Avatar

Түүхийрэл 2022-07-17 103.26.195.175

Монгол япон улс. хоёрын хөгжил эдийн засгийн чадавх эрс ялгааг сумо үндэсний өнөөгийн төрх нотолно

Avatar

Зочин 2022-07-17 202.126.90.42

Худлаа барилдаж унаж өгөх, эсвэл шууд элэг бүсээ тайлах энэ тэрийн ард тохироо, мөнгө л байгаа ш дээ, үхсэн ацны жудаг, жаахан баримжаатай ярьмаар юм

Avatar

Зочин 2022-07-17 66.181.161.125

Sevsnuud

Avatar

Зочин 2022-07-17 66.181.161.30

Erhembayr ch dee saihan gunduugui dur esgesen hun yum bishu heden jilin omno omnogoviin neg tolgoi baynii huud nachnii davaand oichij bsn.

Avatar

Зочин 2022-07-17 172.58.59.57

# # #

Avatar

-oyzu. 2022-07-17 172.58.59.57

xylgaich,xynii yum evddegc.gadni xylgaich shiidgyiz.

Avatar

dooshoo xycheer,xylgailj,bainga. 2022-07-17 172.58.59.57

zasagluulj,

Avatar

omog xulni ubchin,xolt xolildood bna,xaalttaig,guilagj oydzj 2022-07-17 172.58.59.57

gadni xynee dagaad gert ni ochix,ylsgyi guilj bolxny.byx umbn.
darlax,guilagj bolgox sonirxoltoi gj oilgolo.
xamgin yadarsna upubduj, gyilagchin xetin.

Avatar

Зочин 2022-07-17 103.229.121.105

Hi

Avatar

Бадарч тахар 2022-07-17 64.119.25.145

Наадмын нээлтийн бүжиг мүжгийг хэн ч ойлгоогүй найруулагч нь л ойлгосон байх ! Наадам нь хэт их сунжирсан үзэгч олноос олон хүн өмдөндөө шээсэн байх ! Хуушуур нь 3000 хүрээд амжилт тогтоосон ! Хуучны олон заан начингууд нь мөнгөөр шууд бууж өгөөд улаан найраачид болсоныг нүдтэй хүн болгон харсан ! Эцэст нь шар дээлтэй лам хүн түрүүлсэнийг бүгд харсан !

Avatar

Зочин 2022-07-17 178.243.216.174

YADARGAATAI HAR SETGEL.. UUDLUH UU?????

Avatar

Зочин 2022-07-17 103.10.21.229

Аль хэдийн найрсан байсан мэдсээр байж жудаг мудаг гэхээ боль

Avatar

Зочин 2022-07-17 66.181.185.200

Элэнцэгний жудаг нутгийн залуусаасаа мөнгө нэхэж байхад амар байдаг юм сонсогддог. Эд нарт хүн чанар байхгүй болоод удаж байгаа шүү. Хүмүүс мэдэхгүй юм

Avatar

Зочин 2022-07-17 192.82.75.112

Хурдан морийг сэрвээгээр хэмжих нь зөв гэдэг нь амьдра л дээр батлагдлаа. Урьд нь үүлдэрлэг байдлаар хэмжжээд нас насны 200-300 гаруй морьдыг хасдаг байсан бол энэ жил сэрвээгээр хэмжээд нас насны 10-40 гаруйхан морьд л хасагдлаа. Зөвхөн шүдлэнгийн 100 гаруйхан нь хасагдсан бна. Хэрүүл маргаан гарсангүй !
Шинэ хууль дүрмээр цаашдаа уралдаад явчих нь зүйтэй !

Avatar

Н 2022-07-17 66.181.161.74

МАШ сайхан наадлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж