“Их-20” дэлхийн эдийн засгийн уналтаас гарах гарц олсонгүй

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

“Их-20” дэлхийн эдийн засгийн уналтаас гарах гарц олсонгүй

“Их-20” дэлхийн эдийн засгийн уналтаас гарах гарц олсонгүй

Индонезийн Бали аралд хоёр өдрийн турш үргэлжилсэн “Их-20” бүлгийн Сангийн сайд болон Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалт өнгөрсөн Бямба гаригт өндөрлөв. Тэд уулзалтын гол үр дүнг танилцуулаагүй бөгөөд хамтарсан мэдэгдэл гаргаагүй байна.

Японы Сангийн сайд Сузуки Шуничи тайлбарласнаар, оролцогчдын нэг болох Орос улс олон улсын дэг журмын үндсийг ганхуулж буй халдлага үйлдсэн тул хамтарсан мэдэгдэл гаргах талаар тохиролцож чадаагүй байна.

Япон, Европ, АНУ-ын тал "ОХУ Украиныг эзлэн түрэмгийлснээр дэлхийн эдийн засагт хүндрэл учруулсан" гэж буруутгажээ. Москва "Өнөөгийн инфляцийг Европ, АНУ-ын Орост тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээний үр дагавар" гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.

Сангийн сайд нар өнгөрсөн дөрөвдүгээр сард уулзсанаас хойш хоёр дахь удаагаа хамтарсан мэдэгдэл гаргаж чадаагүй нь энэ юм. Уулзалтын гол зорилго нь дэлхийн эдийн засгийг тогтворжуулж, инфляцийг бууруулах арга замыг хайх байв. Гэвч тэд хоёр дахь удаагаа шийдэл олж чадсангүй.

Эх сурвалж: NHK JAPAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж