Японд омикроны “BA.2.75”-ын анхны тохиолдол батлагдав

Хуучирсан мэдээ: 2022.07.17-нд нийтлэгдсэн

Японд омикроны “BA.2.75”-ын анхны тохиолдол батлагдав

Японд омикроны “BA.2.75”-ын анхны тохиолдол батлагдав

Япон улсад "Omicron"-ы шинэ хувилбарын анхны тохиолдол батлагджээ. Тус улсын Кобе хотын албаны хүмүүсийн мэдээлснээр, зургадугаар сарын 24-ний өдөр 40 гаруй насны эмэгтэйд ханиалгах, халуурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тул эмнэлгийн байгууллагад хандсан байна. Тус эмэгтэйд Covid-19-ийн шинжилгээ хийхэд эерэг гарчээ.

Дараа нь геномын шинжилгээ хийж, уг вирус нь "BA.2 Omicron” дэд хувилбарын шинэ “BA.2.75” омог болохыг баталсан байна. Халдвартай болох нь тогтоогдсон эмэгтэй шинж тэмдэг илрэхээс өмнө 14 хоногийн дотор гадаадад зорчоогүй, гадаадад байсан хүнтэй холбоо тогтоогоогүй ажээ. Кобе хотын албаны хүмүүс тус шинэ төрлийн вирус олон нийтийн дунд тархсан байхыг үгүйсгэхгүй байгаагаа мэдэгджээ.

Өнгөрсөн сард Энэтхэгт "BA.2.75" омог анх батлагдсан. Халдвар хэрхэн дамждаг болон өвчний эрсдэлийн талаар тодорхой мэдээлэл хараахан гараагүй байгаа аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг омгийн тандалтаа эрчимжүүлсээр байна.

Хотын эрүүл мэндийн ажилтан Ямасаки Хацуми хүмүүст хандан хэлэхдээ халдвар авах эрсдэлийг бууруулахын тулд амны хаалтаа сайн зүүж, гараа тогтмол угаахыг уриалжээ.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж