ОУ-ын жудогийн Гран При ангилалд Монгол Улс 2 хүрэл мeдаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2022.07.16-нд нийтлэгдсэн

ОУ-ын жудогийн Гран При ангилалд Монгол Улс 2 хүрэл мeдаль хүртлээ

Хорватын нийслэл Загреб хотноо Олон улсын жүдо бөхийн холбооны дэлхийн цуврал тэмцээн Гран При ангилалаар үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 69 улсын эрэгтэй 288, эмэгтэй 215 жүдоч хүч үзэж байгаа бөгөөд эхний өдөр Монгол Улс хоёр хүрэл медаль хүртлээ. Тэмцээний -66 кг-ын жинд өсвөр үеийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Женко” клубийн тамирчин ОУХМ Баянмөнхийн Нармандах хүрэл медаль хүртсэн байна. Тэрбээр эхний тойрогтоо Израйлын Давид Дишелийг 1:08 минутад цэвэр, хоёрын даваандаа Мароккогийн Имад Бассоуг нэмэлт цагт торгуулиар ялаад 1/8 шигшээд дэлхийн чансааг тэргүүлэгч Молдавын Денис Вьерутэй учраа таарсан. Энэ бөхтэй Б.Нармандах хамгийн сүүлд эх орондоо болсон Гранд Сламд ялагдал хүлээгээд байсан. Харин энэ удаад өрсөлдөгчөө нэмэлт цаг эхэлмэгц өөрийн дархан зүүн хөмрөх мэхээрээ ялснаар хэсгийн аваргын төлөө шалгарч үлджээ.

Харамсалтай нь манай бөх Румыний Лусиан Борс Думитрескуд ялагдал хүлээлээ.

Улмаар торгуулийн барилдаанд БНСУ-ын 4:43 минутад, хүрэл медалийн төлөө Болгарын Янислав Герчевийг 6:32 минутад цэвэр ялж, анх удаагаа IJF-ийн дэлхийн цувралаас, Гран При ангилалд шагналын тавцанд гарлаа. Мөн энэ өдөр -57 кг-д “Женко” клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ. М.Ичинхорлоо эхний тойрогт гоц мөргөөд , хоырг даваандаа олимп, дэлхийн аварга Бразилийн Рафаэла Сильваг 6:43 минутад вазари үнэлгээгээр, 1/8 шигшээд Косовогийн Флака Локсаг 2:15 минутад цэвэр ялжээ. Харин ¼ шигшээд Кубын Арнаес Оделин Гарсияд торгуулиар ялагдсан бол торгуулийн тойрогт эзэн орны Тихеа Тополовечийг хоёр вазаригаар буюу цэвэр ялжээ. Улмаар хүрэл медалийн төлөө Токио-2020 олимпын тавдугаар байр, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Словений Кажа Кажзерийг 8:32 минутад цэвэр ялсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж