Тори удирдагчид инфляцын талаар мэтгэлцэв

Хуучирсан мэдээ: 2022.07.16-нд нийтлэгдсэн

Тори удирдагчид инфляцын талаар мэтгэлцэв

Тори удирдагчид инфляцын талаар мэтгэлцэв

Төрийн үйлчилгээг хэрхэн хамгийн сайн санхүүжүүлэх, инфляцийг хянах талаар Торигийн удирдагчид шууд дамжуулалтаар мэтгэлцэв. Гадаад хэргийн нарийн бичгийн дарга Лиз Трасс экс канцлер Риши Сунакийн үед оруулж ирсэн татварын нэмэгдлийг "буруу" гэж үзэн, буцаахаа амлав.

Сунак тэднийг "NHS"-ийг санхүүжүүлэх шаардлагатай гэж үзэн, Лиз Трассыг эдийн засгийн "үлгэрт" итгэдэг гэж буруутгажээ.

Мэтгэлдэгчид мөн Борис Жонсоны транс эрх, улс төрд итгэх итгэлийн талаар маргалдсан байна. Торигийн манлайллын төлөөх өрсөлдөөнд үлдсэн таван нэр дэвшигч бүгдээрээ телевизийн мэтгэлцээнд оролцсон. Тэд ирэх Даваа гаригт  болох парламентын  ээлжит санал хураалтаас өмнө энэхүү мэтгэлцээнийг хийсэн юм.

Торигийн парламентын гишүүд ирэх долоо хоногт эцсийн дүндээ хоёр өрсөлдөгч  болж үлдэх юм. Нийт 160 мянга орчим Тори гишүүд шуудангийн санал хураалтаар намын дараагийн даргыг тодруулах болно.

Мэтгэлцээн 90 минут үргэлжилсэн ба нэр дэвшигчид төрийн үйлчилгээг хэрхэн санхүүжүүлж, инфляцийн өсөлттэй байгаа энэ үед хүмүүсийн амьжиргааны өртөгт хэрхэн туслах талаар санаа тавьж, эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах нь гол сэдэв болов.

Одоо гишүүдийн дунд тэргүүлэх байр суурь эзэлдэг  Сунак канцлераар ажиллаж байх хугацаандаа татварын нэмэгдлийг хамгаалахаас өөр аргагүйд хүрсэн. Тэр дундаа нийгмийн халамж, "NHS"-ийн төлбөрийг төлөхийн тулд Үндэсний даатгалд дөрөвдүгээр сард нэмэгдэл хийсэн байна.

Гишүүдийн санал хураалтад гуравдугаарт орсон Трасс энэхүү өсөлтийг "буруу" гэж үзэж байна.

Тэрбээр эрх мэдлийг олж авбал өсөлтийг бууруулж, эрчим хүчний төлбөрийн ногоон татварыг хасна гэж хэлээд Их Британийн "Ковид өр"-ийг илүү урт хугацаанд тараах замаар төлбөрөө төлнө гэж хэлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж