Абэгийн хамгаалагчийн анхаарал сарниснаас гэмт этгээдийг алдсан

Хуучирсан мэдээ: 2022.07.16-нд нийтлэгдсэн

Абэгийн хамгаалагчийн анхаарал сарниснаас гэмт этгээдийг алдсан

Абэгийн хамгаалагчийн анхаарал сарниснаас гэмт этгээдийг алдсан

Ерөнхий сайд асан Абэ Шинзог хамгаалж байсан офицеруудын нэг нь өнгөрч буй хүнд анхаарлаа хандуулснаас болж гэмт этгээд дайрахыг анзаараагүй байна. Абэ буудуулж амиа алдсанаас хойш долоо хоног өнгөрчээ.  Түүнийг өнгөрсөн Баасан гаригт  Японы баруун хэсгийн Нара хотод үг хэлж байхад нь буудсан юм.

Сэжигтэн 41 настай Ямагами Тэцуяаг газар дээр нь баривчилжээ. Сэжигтнийг байцааж буй мөрдөн байцаагчид мөн халдлага үйлдэх үеийн Абэгийн аюулгүй байдлын зохицуулалтыг шалгаж байна.

Абэгийн ойролцоо дөрвөн цагдаа, түүний дотор Токио хотын цагдаагийн газраас илгээсэн хамгаалалтын тусгай ажилтан байсан аж.

Тэдний нэг нь экс Ерөнхий сайдын ард аюулгүй байдлыг хариуцаж байсан. Мөрдөн байцаагчдын хэлж буйгаар халдлага болохын өмнөхөн ард байсан  офицер Абэгийн яг араар гарч буй тэрэг түрж байсан хүнд анхаарал сарнисан байна. Тиймээс сэжигтнийг Абэгийн араас диагональ байдлаар ойртож байгааг анзаарсангүй.

Сэжигтний анх зогсож байсан явган хүний ​​зам дээр өөр нэг цагдаа хамгаалалтад гарчээ.  Гэвч энэ офицер арга хэмжээ болох газрыг бүхэлд нь ажиглаж байх үед сэжигтнийг зам дээр зогсож байхыг хараагүй гэж мэдэгджээ.

Сэжигтний ээж Мүүний шашинд 100 сая иен хандивласан гэх мэдээлэл бий. Үүнээс болж Тэцүяагийн гэр бүл дампуурсан аж. Тус шашинтай Абэ холбоотой гэх үзлээс болж Ерөнхий сайд асан алагдсан юм.

Эх сурвалж: NHK Japan

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж