Байден Палестинд 300 сая ам.доллар хандивлана

Хуучирсан мэдээ: 2022.07.16-нд нийтлэгдсэн

Байден Палестинд 300 сая ам.доллар хандивлана

Байден Палестинд 300 сая ам.доллар хандивлана

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббастай уулзаж, 300 гаруй сая ам. долларын тусламж үзүүлэхээ амлажээ.

Байден Ойрхи Дорнодоор хийх айлчлалынхаа хүрээнд Баасан гаригт  Баруун эрэг дэх Бетлехемд хүрэлцэн ирсэн.

Палестины дүрвэгсдийг дэмжигч НҮБ-ын байгууллагуудад АНУ тусламж үзүүлж байна. Тиймдээ ч Палестины харилцаа холбоо, сүлжээг сайжруулахад тусална гэж тэрбээр мэдэгдэв. Уулзалтын дараа Байден сэтгүүлчдэд хоёр төрийн амлалт өөрчлөгдөөгүй байгаа талаар ярьжээ. Мөн Ерөнхийлөгч асан Дональд Трампын засаглалын үед Палестинтай муудсан харилцаагаа цаашид сайжруулах бодолтой байгаагаа тэрбээр  илэрхийлэв.

Аббас "Израилийн эзлэн түрэмгийлэл болон палестинчуудын эсрэг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үйлдлүүдтэй тэмцэж, хоёр улсын шийдэлд сөргөөр нөлөөлж буй нэг талын үйл ажиллагааг зогсооход Америкийн засаг захиргаа хүчин чармайлт гаргахыг тэсэн ядан хүлээж байна" гэжээ.

Байден хоёр төрийн шийдлийг дэмжихээ удаа дараа илэрхийлсэн.  Гэвч Израиль олон улсын хуулийг зөрчин эзлэгдсэн Баруун эрэгт орон сууц барьсаар байна.  АНУ-ын зуучлалаар энхийн хэлэлцээг сэргээх хэтийн төлөв алга.

Эх сурвалж:NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж