Их Британийн зүгээс Ерөнхийлөгч Зеленскийн армийг зэвсгээр хангасаар байвал Украины дайн сунжирсаар байна гэж Лондон дахь Оросын элчин сайд "Sky News"-т ярьжээ.
Элчин сайд Андрей Келины үзэж буйгаар, Их Британийн нийлүүлсэн зэвсгийг Украины зүүн хэсгийн Донбасс бүс нутагт энгийн иргэдийг буудах зорилгоор ашиглаж байна.
Тэрбээр "Мөргөлдөөн удахгүй дуусч магадгүй. Учир нь Их Британи Оросыг ялах ямар ч боломжгүй гэдгийг ойлгох болно. Хэрэв Их Британи Донбасс болон бусад бүс нутаг, хотуудад энгийн иргэдийг буудахад ашиглаж байгаа зэвсгээ үргэлжлүүлэн нийлүүлбэл мөргөлдөөн уртсаж, сунжирна" гэж ярив.
Өнгөрсөн зургадугаар сард Батлан хамгаалахын сайд Бен Уоллес "Их Британи Украинд илгээхээр Бельгийн зэвсгийн фирмээс 20 гаруй алсын тусгалтай 155 мм-ийн калибрын бууг худалдан авсан" гэж мэдэгдээд байв. Гэвч одоогоор тус зэвсгүүдийг шинэчилж байгаа боловч нийлүүлсэн эсвэл ашиглаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Их Британи мөн Украины армид сургалт явуулна гэж мэдээлээд байсан ч тодорхой мэдээлэл алга байна.
Эх сурвалж: sky news
Холбоотой мэдээ