Гадаад Харилцааны Яамнаас Хятадын их, дээд сургуульд суралцаж буй монгол оюутнуудын бүртгэлийг хийж буй тул оюутнуудыг доорх холбоосоор орж, бүртгэлд идэвхтэй хамрагдахыг уриаллаа.
Бүртгүүлэх холбоос руу энд дарж нэвтэрнэ үү.
Бүртгэл 2022 оны долдугаар сарын 31-ний өдрийг дуустал хийгдэнэ. Энэхүү бүртгэл нь оюутнуудын бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх зорилготой тул мэдээллээ бүрэн гүйцэд, үнэн зөв бөглөхийг зөвлөжээ. Анхааруулахад, ГХЯ-наас 2022 оны тавдугаар сард явуулсан бүртгэлд хамрагдсан оюутнууд дахин бүртгүүлэх шаардлагагүй бөгөөд гагцхүү тухайн бүртгэлд мэдээллээ дутуу, зөрүүтэй бүртгүүлсэн бол дахин бүртгүүлэх юм байна. Мөн тус улсын их, дээд сургуулийн суралцаж буй та бүхэн өөрийн суралцаж буй их, дээд сургуулиас “танхимаар зайлшгүй суралцах шаардлагатай” тухай тодорхойлолтыг авч байхыг зөвлөжээ.
Холбоотой мэдээ