МХЕГ: Ард кино театрын барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсныг зогсоолоо

Хуучирсан мэдээ: 2022.07.16-нд нийтлэгдсэн

МХЕГ: Ард кино театрын барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсныг зогсоолоо

МХЕГ: Ард кино театрын барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсныг зогсоолоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас “Ард” кино театрын барилгыг зөвшөөрөлгүй нурааж байсан тул ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ. Тус барилгыг өчигдрөөс /2022.07.15/ эхлэн буулгаж эхлээд байсан юм.

Энэ талаар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас "Тухайн барилгыг буулгах албан ёсны зөвшөөрөл гараагүй. НМХГ-аас барилгын ашиглалт, эрүүл ахуйн дүгнэлтийг гаргасан. Энэ нь барилгыг буулгах зөвшөөрөл биш. Барилгын тухай хуулийг зөрчиж байна.

Тиймээс барилгыг буулгах ажлыг ямар нэгэн шийдвэр гартал зогсоож, нурааж эхэлсэн барилга руу хүн орж гэмтэх эрсдэлтэй тул хашаа барина. Хяналт шалгалтын ажил үргэлжилж байна" гэх тайлбарыг өглөө.

Уг кино театр нь Монголын анхны кино театр бөгөөд 1930 онд байгуулагдаж байжээ. Тус кино театрыг 1996 онд менежментийн хувьчлалаар хувь хүний мэдэлд шилжүүлсэн аж.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
БурууБуруу
10
ХахаХаха
7
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж